Дүрвэгсдийн эсрэг цэрэг армиа ашиглахыг зөвшөөрчээ
Унгар улсын парламент өчигдөр дүрвэгсдийн эсрэг цэрэг арми, үхлийн бус зэвсэг ашиглах хуулийг сайшааж, Засгийн газартаа зөвшөөрөл өглөө. Өөрөөр хэлбэл одоо энэ улс дүрвэгсдийн хямралыг шийдэхдээ армийн хүч болон резинэн сум, нулимс асгаруулах хий, тор сетки зэрэг хэрэгслийг ашиглах эрхтэй болжээ.
Одоо Унгарын эрх баригчид Серб, Хорваттай хиллэсэн хил дээрээ өргөст утастай төмөр хашаа барьж байна. Энэ жил Унгараар 200 мянга гаруй дүрвэгч дамжсан гэсэн тоо баримт эрх баригчид дурджээ. Унгарт хэн ч цагаачлахыг хүсэхгүй байгаа бөгөөд түүгээр дамжин цааш Европын холбооны илүү баян улсууд руу очихыг хүсч байгаа аж.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ” Хорватын хил дээр 41 км урт хашаа барихаар болсон” гэжээ. Мөн Серб, Унгарын хил дээр 175 км урт өргөст хашаатай. Уг нь Европын холбооны орнууд хоорондоо иймэрхүү хашаа барих хориотой билээ. Яагаад гэвэл, хил хязгааргүй Европ гэдэг уриатай хойно.
Хил хаасан ч дүрвэгсэд Унгарт нэмж ирсээр байгаа бөгөөд зарим “Аллах Акбар” гэж хашгиралдан Унгарын цагдаа, тусгайгийнхан руу дайрч байна. Унгарчууд тэднийг нулимс асгаруулах хий, усан буу, резинэн сумаар угтах аж. Мөргөлдөөний үеэр 20 гаруй цагдаа өөр олон хүн бэртэж шархадсаны дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байна. Гэхдээ л дүрвэгсдийн 80-90% нь эрчүүд аж, ид ажиллаж хөдөлмөрлөх насны. Эсвэл буу барин эх орноо хамгаалах….
URL: