233 саяын залилан хийсэн эмэгтэй прокуророо авлигал нэхсэн хэмээн гомдол гаргажээ
Нийт 26 удаагийн үйлдлээр бусдад 233 сая төгрөгний хохирол учруулсан гэх Ч.Уранчимэг нь төрийн байгуулагад танил тал ихтэй гэж итгүүлдэг байжээ. Тийм ч учраас голдуу тендер бүтээж өгнө, жижиг дунд бизнесийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө хэмээн залилдаг байж. “Хос туйл” компаний захирал Г.Мөнх-Очироор барилгын ажлын тендер авч өгнө хэмээн 39.5 сая, Б.Эрдэнэбатаас “би Удвал сайдын сайн найз, эмнэлгийн ор нийлүүлэх тендер олж өгнө” хэмээн 10 сая, Д.Тэгшжаргалаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргуулж өгнө хэмээн 9 сая, Амарсанаа зэрэг гурван хүнээс мөн л төслийн зээл гаргаж өгнө хэмээн 2-18 сая төгрөг залилсан гэж буруутгагджээ. Мөнгө авахдаа голдуу МАН-ын байранд эсвэл ХААЯ-ны үүдэнд уулзаж өгч авалцдаг байсан нь хүмүүсд бүр ч их итгэл төрүүлдэг байсан бололтой. Мөн Хятадын иргэн Х.Сүмбэрээс 28 хятад ажилчны хөдөлмөрийн виз гаргуулж өгнө хэмээн 23 сая төгрөгийг нь авчихжээ. Гэхдээ тэрээр мөрдөн байцаалтын явцад 233 саяын хохирлоосоо 114 саяыг нь буцаан төлсөн гэнэ. Хэрэгтэн эмэгтэй давж заалдах өргөдөлдөө хэрэгт нь хяналт тавьсан прокурор Н-ыг “үнэн зөвийг тогтооно, өөрт чинь туслана” хэмээн их хэмжээний мөнгө нэхсэн тухай дурьджээ. Нэхсэн мөнгийг нь өгөх боломж байхгүй тул боломжоороо өгье гэтэл 5 хоногийн дараа гэнэт барьж хорьсон гэнэ. Прокурор Н нь шууд болон шууд бусаар надаас авлига нэхсэн, өгсөн мөнгийг голж хэргийг гуйвуулан хохирлын тооцоог үндэслэлгүй нэмж гаргасан, Н нь 9911….,9111…. дугаартай утастай Пагмадулам гэгчээр дамжуулан надаас мөнгө нэсэн, мөнгө авсан тухай мессэж, мөнгөө Бүжинлхам гэгчийн дансанд хийлгэдэг, Пагмадуламын цагаан машин дотор уулзсан баримт бий, тэр бүх баримтаа УЕП-д прокурор Н-ээс татгалзах тухай хүсэлтийн хамт явуулсан гэж мэдэгджээ.
URL: