Ч.Сайханбилэг ээ, жижиг байна

32002835600bc45c8fb491Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрх биш хэлсэн үгээ мартаагүй биз. Тэр 10 сарын өмнө 28 дахь Ерөнхий сайдаар сонсогдсон дариудаа уруудаж буй Монгол Улсаа өөд татах шийдвэрлэх үгийг индэр дээрээс хэлсэн юм. “Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно. Эдийн засгийн энэхүү асуудлыг шийдвэрлэх угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гурван гол шинж. Нэгдүгээрт, зөвшилцлийн Засгийн газар, хоёрдугаарт, шийдлийн Засгийн газар, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх болно.

Нэгд, энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдвэрлэж байж л гарна. Хүнд шийдвэрийг гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид тулгуурлах учиртай.

Хоёрт, бидний гаргах шийдвэрийг хэзээ ч 100 хувь хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд биднийг хүлээж байгаа. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан энэхүү хэцүү шийдвэрүүдийг гаргаж гэмээн хямралаас гарах хугацаа наашилна. Гол нь шийдвэр гаргах чадвар, зориг зүрх бүхий шийдлийн Засгийн газар бий болох учиртай.

Гуравдугаарт, танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлыг штабын маягийн зохион байгуулалттай, хурдаар шийдвэрлэх ёстой. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайдад бүрэн шилжүүлж, зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Ийм сайд болгон салбартаа Ерөнхий сайд шиг ажиллах ёстой. Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой гэдгийг хэлсэн.
Энэ хямралыг бид өөрсдөө засах ёстой. Энэхүү хямралаас яаж гарах вэ. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр төвшинд авч үзэх ёстой.

Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажлууд.
Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь нөмгөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё.

Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй. Тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайгаа зэрэгцүүлж хөгжүүлье. Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна, дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно.

Хоёрдугаарт, ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя.
Энэ ажлын үндсэн суурь нь 2014 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно. Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган, хөрөнгө оруулалтын сангаа байгуулна. Мөн зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох, одоо яригдаж байгаа ажлыг Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр америк долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээл дээр өгнө” хэмээн дуугаа өндөрсгөн хэлсэн. Үүнийг монголчууд бүгдээрээ сонссон. Гэтэл шийдлээсээ мөрөөдлийн нэртэй болсон энэ засагт өнгөтэй, өөдтэй зүйл нэг ч алга. Гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл байхгүй л байна. Сайхан яриад байсан “Том төслүүдээ урагш нь түлхэнэ.  Хос төмөр зам барих, урт нас, удаан жаргалтай Оюутолгой, Тавантолгойн хоёр төслөөс улс төрийг нь орхиж, эдийн засаг, бизнесийн утгаар нь нэг тийш болгоно. Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна. Олон жил Оюутолгой, Тавантолгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн шинэ орд газрыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л баялгийн сан зохих хөрөнгөтэй болно. Монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй, утгатай болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлая. Хэрэгтэй шийдвэрүүдийг зориг, зүрхтэй гаргацгаая. Өөдрөг байж, итгэл үнэмшлээ эргүүлж олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж, хамтдаа зүтгэцгээе” гэсэн.
Харамсалтай нь эдийн засаг нь сэргэсэн үү. Хөрөнгө оруулагчдаа татсан уу. Оюутолгойн далд уурхайг эхлүүлсэнээр өгөөж өгөв үү. Тавантолгойг урагшлуулж чадсан уу. Улс төрийн тогтвортой байдлыг бий болгосон уу. Энэ бүхний хариулт хангалтгүй байсаар. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгаа бас дахин эдийн засгаа сэргээхийг нь хүлээж суух нь мангуужингийн үлгэр бололтой. Түүний гаргаж байгаа шийдвэр ч хэдхэн хоногийн настай болохыг улс төрийн хүрээнийхэн аль хэдийнэ хэлж, ярьж байгаа. Хэдэн дарга нарыг дуудаж загнаж суухаас илүүтэй дорвитой, шуурхайлан ажиллаж байгаа байдал энэ засагт алга гэхэд нэг их хилсдэхгүй. Ард иргэдийнхээ амьдралыг өөд татах нь байтугай элгээр нь хэвтүүлж байгаа 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг алсыг харсан, том бодлого шийдвэрийг гаргахгүй бол жижгэрч дуусах нь ээ.
А.БИЛГҮҮН

Newscom.mn


URL:

Нэр: арай дэндэнэ ээ Огноо: 22 September 2015

МОНГОЛЫГ ЭЗХЯМРАЛААС ГАРГАХ 2 ТОМ ОРДОО ХУРДАН ШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ОЮУТОЛГОЙН ТЭЗҮГ ХУРДАН БАТЛААД АЖЛЫГ НЬ ЭХЛҮҮЛЭХ. 5 ТОЛГОЙГ ХУРДАН ХӨДӨЛГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭНЭ 2 БОЛ АМИН ЧУХАЛ ТЭР ХООСОН ЧАЛЧИГЧ НАРЫГ ОДОО ТООГООД ХЭРЭГГҮЙ. ЖЕНКО БАТТУЛГА , ШУДАРГА ЁСЫН БОЛОН БИЕ ДААГЧ НАР УЛС ТӨР ХИЙЖ УЛС АРНЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. УЛСЫН САН ДУУССАН ЭЗ ХҮНД ТӨСВИЙН ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХ УУ ГЭДЭГ ДЭЭРЭЭ ТУЛЛАА. ХООСОН УЛС ТӨРЧДИЙГ БИТГИЙ ТОО. ОДОО ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОГЛО. БИД БҮГДЭЭРЭЭ Л МОНГОЛЧУУД БҮГД Л ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОЖ БАЙГАА БУСДААС ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨХ ҮЗЭЛ НЬ УЛСЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

Нэр: САЙХАНБИЛГЭЭ ЗОРИГТОЙ БАЙ Огноо: 22 September 2015

МОНГОЛЫГ ЭЗХЯМРАЛААС ГАРГАХ 2 ТОМ ОРДОО ХУРДАН ШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ОЮУТОЛГОЙН ТЭЗҮГ ХУРДАН БАТЛААД АЖЛЫГ НЬ ЭХЛҮҮЛЭХ. 5 ТОЛГОЙГ ХУРДАН ХӨДӨЛГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭНЭ 2 БОЛ АМИН ЧУХАЛ ТЭР ХООСОН ЧАЛЧИГЧ НАРЫГ ОДОО ТООГООД ХЭРЭГГҮЙ. ЖЕНКО БАТТУЛГА , ШУДАРГА ЁСЫН БОЛОН БИЕ ДААГЧ НАР УЛС ТӨР ХИЙЖ УЛС АРНЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. УЛСЫН САН ДУУССАН ЭЗ ХҮНД ТӨСВИЙН ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХ УУ ГЭДЭГ ДЭЭРЭЭ ТУЛЛАА. ХООСОН УЛС ТӨРЧДИЙГ БИТГИЙ ТОО. ОДОО ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОГЛО. БИД БҮГДЭЭРЭЭ Л МОНГОЛЧУУД БҮГД Л ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОЖ БАЙГАА БУСДААС ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨХ ҮЗЭЛ НЬ УЛСЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих