Таны зайлсхийх 10 хүнсний бүтээгдэхүүн
Холестрин бидний биенд огт хэрэггүй зүйл биш. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл хамгийн сөрөг нөлөөтэй бөгөөд зүрхний өвчний эхлэл болдог. Тиймээс өдөр тутамдаа идэж байгаа зүйлээ зохистой тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингээд эрдэмтэдийн судалгаанаас үндэслэн таны аль болох зайлсхийх 10 хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж байна.
1. Өөх болон сүү, сүүн бүтээгдэхүүн
Жишээ нь бяслаг зөвхөн 1% нь их агуулсан байдаг бөгөөд холестрен ихээр агуулсан байдаг. Тиймээс холестрин ихтэй бүтээгдэхүүнийг өдөр болгон биш 7 хоногт 1 удаа хэрэглэхэд болно.
2. Өндөгний шар
Өндгөнд хүний биенд хэрэгтэй маш өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүн юм. Гэхдээ аль болох өндөгнийг шарыг идэхгүй байх хэрэгтэй.
3. Түргэн хоол
Бүргер, шарсан тахиа, савласан чипс, шарсан төмс гэх мэт зүйлүүд нь маш өндөр холестрен агуулдаг. Та үнэхээр яаралтай хооллох хэрэг гарсан бол ногооны салат, шараагүй хоол, хачиртай талх гэх мэт хоолын худалдан авч болно шүү дээ.
4. Мах /загас, тахиа… /
Мах эрүүл мэндэд тустай. Ялангуяа монгол хүнийг махгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс та өдөрт 140 граммаас хэтрүүлэлгүй мах хэрэглэж байгаарай.
5. Зайрмаг
Зайрмаг нь тосон шарсан махнаас илүүтэйгээр холестрен агуулдаг. Тиймээс зайрмаг идмээр байгаа бол та өөрийн гараар цэвэр жимсээр хийгээд идэж өолох юм.
6. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгвэл цусан дахь холестрений түвшин өндөр болдог. Эмчилгээний журмаар 100 гр зэрэг ууж болох ч ойр ойрхон хэрэглэх шаардлагагүй. Вино ч гэсэн үүнд орно гэдгийг санаарай.
7. Нарийн боов
Бялуу, кекс, рулет, печень.. гээд л татгалзаж чадамгүй амттангууд бий. Гэхдээ гоо сайхныхаа төлөө өдөр тутмын хэрэгцээнээсээ хасах хэрэгтэй. Гурилаар хийсэн мэт харагдаж байгаа ч та маш их өндөг, өөх тос, сүү … агуулсан хүнс идэж байна гэсэн үг.
8. Самар
Самарны ач тус их. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл бачаар дүүрэн зүйл болж хувирна. Маш их ханасан өөх агуулагддаг. Хоол хоорондын зайнд зүгээр байхаар гээд самар идэж суудаг бол болих хэрэгтэй.
9. Хийжүүлсэн ундаа
Ундааны калор бага байдаг. Гэхдээ хийжүүлсэн ундаа нь маш их чихрийн агууламжтай байдаг учраас цусан дахь холестренд нөлөө үзүүлдэг. Хийжүүлсэн ундаа уухад тааламжтай байдаг ч түүн шигээ биенд тустай зүйл биш шүү бүсгүйчүүдээ
10. Амтлагч
Хоолондоо амтлагч хийдэг бол одооноос аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амтлагч нь шарсан хоол шиг холестрен агуулаагүй ч таны биенд хэрэгтэй зүйл огт байхгүй гэдгийг анхаараарай.
Эх сурвалж: Emegteichuud.mn
URL: