Ц.Шинэбаяр “Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам” гэгчийг байгуулж, Монголын нацистуудыг нэгтгэнэ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ыг Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэний дараахнаас эхлэн намынхаа үйл ажиллагаанд оролцохоо больж, улмаар намын дэд даргын албан тушаал , гишүүнчлэлээсээ татгалзсан билээ.

Үүнийхээ дараахан “Хамуг Монгол” эвсэл гэгчийг байгуулснаа олон нийтэд зарласан юм.

Тэгвэл Ц.Шинэбаяр  уг эвслээ өргөтгөн, “Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам” гэгчийг байгуулахаар болсон байна.

Уг намд нь МАХН-ын түр штабт ажиллаж байсан С.Молор-Эрдэнэ, Ю.Атар нарын нөхдөөс нь гадна нацист “Цагаан Хас”, “Чингисийн ташуур” бүлгийнхэн нэгдээд буй аж.

Намын онцлог нь үндэсний маягийн социалист үзэл баримтлалтай байх юм байна.

Мөн үүнтэй зэрэгцэн МАХН түүнийг намаасаа гарсанд тооцжээ.

Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Шинэбаяр өөрийн худ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй улс төрийн шийдлээ байнга зөвлөлдөж буй төдийгүй  эрх баригчидтай Дорнод аймаг дахь Адуунчулууны уурхайгаа буцаан эзэмшихээр тохироо хийсэн байна.

Ш.Хошууд


URL:

Сэтгэгдэл бичих