Ажлын цагаар ч гэсэн хором инээхэд юу нь буруу байхав…

11124161_873164566088859_2068773886_nГуйя хүү минь

Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад:
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя… гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар… нэг жил… болжээ.
Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа…

Лам арслан хоёр

Нэг лам ойд арслантай таарав. Лам залбирна:
-Бурхан минь! Энэ арсланг шашинд итгэдэг болгож хайрлаач.
Арслан хэдэн хормын дараа:
-Бурхан минь, миний идэх хоолны хойдохыг уншиж хайрлаач.
Вовка  

Багш: -Вовка чи яагаад хичээлд хоцров?
Вовка: -Хичээлд явж байсан чинь бүлэг дээрэмчид таараад…
Багш: -Тэд нар тэгээд чамайг яав?
Вовка: -Тэд нар харин гэрийн даалгавраа хийсэн дэвтэрийг маань дээрэмдчихлээ.

Мөнгө

Хүү нь 10 мөнгө залгичихав. Эх нь:
-Түргэн дуудъя аа. Эцэг нь:
-Жаахан харзная аа.
-Яагаад?
-Эмч ирэхээр чинь 10 мөнгийг минь авч өгчихөөд, 50 мөнгө нэхнэ шүү дээ.

Том хулгана

Английн нэгэн зоо паркаас заан хашаагаа эвдэн алга болжээ. Нэгэн иргэн цагдаагийн газар руу утасдаж байна:
-Нөхөр цагдаа, манай ногооны талбайд нэг том хулгана орж ирчихээд сүүлээрээ байцаа тараагаад байна!

Цагдаа:
-Тэгээд тэр байцаагаа яаж байх юм?
-Та үнэмшихгүй л дээ…
-Хэл л дээ.
-Сүүлээрээ байцаа ороож аваад хошного руугаа чихээд байна.

Одоо хүртэл олоогүй юм байх даа

Хүү:
-Ааваа, энэ хамгийн бага ерөнхий хуваагдагчийг нь ол гээд байх юм. Яаж олдог юм бэ?
Аав:
-Ээ чааваас даа, намайг чам шиг байхад л наадахыг чинь ол гэдэг байсан одоо хүртэл олоогүй юм байх даа.

Харж байна

Нэг хүн эмч дээр ороод:
-Эмчээ миний толгой эргээд байна. Гэтэл эмч:
-Харж байна. Харж байна.

Шинжилгээ

Шинжилгээ өгөхөөр ирсэн өвчтөн гурвын саваар дүүрэн шээс аваад ирсэнд сувилагч бүсгүй уурлаж:
-Та нэртэйгээр нь ахиад уут дүүрэн баас аваад ирэхгүй дээ гэвэл нөгөөх нь:
-За тэр би бүр мэдээд байсан юм аа, ах нь аваад ирсэн май гэжээ.

Шинэ хувцас юу ч биш

Хүү хувцасаа урчихсан орж ирэв. Аав нь:

-Чи чинь юу болчихоов?

-Дорж гуайн хүүхэдтэй зодолдоод.

-Яасан задарсан хүүхэд вэ? Одоо чамд шинэ хувцас авч өгөх хэрэгтэй боллоо шүү дээ.

-Аав аа шинэ хувцас юу ч биш. Харин Дорж гуайд л шинэ хүүхэд худалдаж авах хэрэгтэй болсон байх аа.

Галзуугийн эмнэлэг

Галзуугийн эмнэлгийн ханан дээр мотоцикл зуржээ. Галзуу нар түүн дээр мордохоор үсэрцгээнэ. Нэг залуу урт сандал дээр чимээгүй сууна.

-Чи яагаад мотоцикл дээр мордохгүй байгаа юм бэ?

-Тэд мордож л байг. Тэртээ тэргүй түлхүүр нь надад байгаа юм чинь.

Галзуугийн эмнэлэгт

Нэгэн өдөр бусдаасаа арай шийртэй гурван галзуу оргохоор шийдэж л дээ. Тэгээд хамаг төлөвлөгөөгөө боловсруулаад, за гурвуулаа маргааш өглөө хашаа давж оргоно шүү гэж гэнэ.. Маргааш өглөө эрт гурван галзуу нэгнийгээ хашааны хавиар хүн байна уу, оргож болох талаар судлаад ир хэмээн явуулж гэнэ. Их удалгүй нөгөө галзуу буцаж ирээд ”бүх төлөвлөгөө өнгөрсөөн”гээд л үглээд байж гэнэ. Нөгөө хоёр нь ”яасан, юу болоов, чи чинь баригдчихаа юу” гэтэл нөгөө галзуу нь “үгүй ээ, эмнэлгийн хашаа нурчихсан байна” гэсэн гэдэг. Ёох…галзуучууд аа гэж. . .

Вовка

Вовка хичээлдээ ирэхдээ уруул нь дов болтлоо хавдчихсан байж. Ангийнхан нь:

-Наад уруул чинь яачихаа вэ?

-Өчигдөр аавтайгаа завиар зугаалаад. Тэгсэн чинь нэг хөх түрүү ирээд уруул дээр суугаад…

-Тэгээд үргээчихгүй яасийн?

-Амжаагүй ээ. Аав сэлүүрээр цохиод алчихсан…

Вовка

Багш: -Хүүхдүүд ээ тог хаанаас авдаг вэ?

Вовка гараа өргөөд: -Ширэнгээс!

Багш: -Чи яагаад тэгж бодоов?

Вовка: -Аав өглөө сахлаа хусах гэж байхдаа “Дахиад л энэ хэдэн сармагчин шиг юмнууд тог таслаад хаячихаж” гэж хэлсэн.

Багш

Багш судалгаа авах гээд хүүхдүүдээс асууж гэнээ. За танайх хэдүүлээ билээ. Манайх 4-үүлээ, за хэн хэн байдийн, уул нь 3-уулаа байдаг биз дээ. Тэгсэн чинь охин багшаа манайх нохойтойгоо нийлээд 4-үүлээ гэжээ.

Захирал

Сургуулийн захирал багш нараа цуглуулан яаралтай хурал хийж байна гэнэ.

-За, юуны өмнө та бvхэнд манай сургуулийг интернэт санал асуулгаар хамгийн өндөр рейтинг авсан гэдгийг дуулгамаар байна. -Ямар гоё юм бэ. Сурагчид маань олимпиадын бодлогыг хамгийн сайн боддог болохоор тэгсэн юм байх даа.

-Vгvй шvv. Сурагчид маань багш нарынхаа 00-д нууц камер байрлуулсан болохоор.


URL:

Сэтгэгдэл бичих