Монголын армийн тухай сонирхолтой тоо баримт дурджээ
2015 оны хамгийн хүчирхэг армитай улсыг “Global firepower” цахим сэтгүүлээс нэрлэсэн байна.
Улс орнуудын армийн чансааг гаргахдаа агаарын болон тэнгисийн цэргийн хүчин чадал, зэвсгийн тоо, дэд бүтэц, хүний нөөц, нисэх буудал, байгалийн баялгийн нөөц, усан боомт гэх зэргээр 50 гаруй үзүүлэлтээр дүгнэдэг байна.
Энэ удаад АНУ тэргүүлсэн байна. Тус улс нь батлан хамгаалах салбартаа 577 тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Харин удаад нь ОХУ, БНХАУ багтсан аж. Оросын цэргийн зардлаас Хятадынх өндөр байгаа ч зэвсгийн тоогоороо Хятад давамгайлсан байна.
Дэлхийн 130 гаруй орны армийг хамруулсан уг судалгаанд монголын арми 85 дугаарт багтсан байна.
Гэхдээ манай улсын тухайд сонирхолтой тоо баримт өгүүлжээ.
Түүндээ Монгол Улс гурван сая хүн амтай ч 1.790.730 орчим хүн цэргийн алба хаах чадвартай. Жил бүр 60 мянган залуу цэргийн насанд хүрч байдаг, батлан хамгаалах салбартаа 70 сая ам. доллар зарцуулдаг гэсэн аж.
URL: