Шилэмэл мал, амьтдаа тодрууллаа

66ephit2smboghs8itp0iv27o4Жил бүр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг “Шилэмэл мал 2015” үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн 1356 мал оролцож шилмэл мал, амьтдаа өчигдөр тодрууллаа.

Малын үүлдэр, угсааг сайжруулах түүнчлэн оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогийг таниулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох малчид болоод шилмэл мал, амьтны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил энэхүү үзэсгэлэнд 16 аймаг оролцож байсан бол энэ жил бүх аймагийг хамруулж чаджээ.

Дээрх үзэсгэлэнгийн хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тодруулбал гойд ашиг шимт сүү, мах, үржлийн чиглэлийн үхрийн үзэсгэлэн худалдаанд таван аж, ахуй нэгж, 18 иргэний 76 үхэр, гурван сарлаг оролцсон байна.

4ekdp6c0026dab4p6sbsldtib1

Үүнээс сүүний чиглэлийн шилмэл хээлтэгчээр Сонгинорхайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын долоон настай хар тарлан үнээ шалгарлаа. Энэ үнээ нь саалийн 305 хоногт 8587 литр сүү өгдөг аж.

Харин шилмэл хээлтүүлэгчээр Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Түмэндэмбэрэлийн 710 килограмм жинтэй шар тарлан бух тодорсон юм.

6d970sbc6ff8np6nvssq5c3uhqХөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэлэхдээ: “Яамны зүгээс малчдыг дэмжсэн үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Үүнийг нэг жишээ бол “Шилмэл мал -2015” үзэсгэлэн худалдаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд шилмэл мал шалгаруулах тэмцээн явагдаж, малчдад үнэгүй сурталчилгаа хийх боломж бүрддэг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд 300 сая төгрөгийн ашиг олсон. Энэ жил үүнээс ч илүүг олох байх гэж бодож байна.

Учир нь өнгөрсөн жил 16 аймаг, нийслэл оролцож байсан бол энэ жил 21 аймаг болж, оролцож буй мал амьтан, бүтээгдэхүүний тоо олширсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн шилдэг мал, амьтад нэг дор цугларч, малчид харилцан бие, биенээсээ туршлага судалж, худалдан авах, борлуулах боломжтой болж байна. Мөн нийслэлийн иргэд хүрэлцэн ирж, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт амжилтыг харж,  үр хүүхдүүдтэй танилцуулж байгаа нь сайшаалтай юм”гэлээ.

Түүнчлэн энэ жил гаднаас оруулж ирсэн болон сүүний чиглэлийн эрлийз үнээ шалгаруулах номинаци нэмэгдэж 21 төрлөөр сонгон шалгаруулалт явуулсан байна.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих