Ч.Сайханбилэгийг огцруулахаар найман гишүүн гарын үсэг зуржээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг давхар дээлтэй зургаан сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. Харин тэрбээр өөрийн сошиал сүлжээгээрээ уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийг ил болгожээ.

Эдгээр дунд “Шударга ёс” эвслээс:

1. Г.Уянга

2. Л.Цог

3. О.Баасанхүү

МАН-аас:

Б.Бат-Эрдэнэ

АН-аас:

Р.Амаржаргал

Бие даагчид:

Х.Болорчулуун

Ц.Даваасүрэн

С.Ганбаатар

Эдгээр найман гишүүн одоогийн байдлаар дээрх албан бичигт гарын үсэг зураад байгаа аж. Ийнхүү ерөнхий сайдыг огцруулах эсэхийг тун удахгүй эхлэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой.

П.Энхбаатар


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 September 2015

Амаржаргал болно оо одоо

Нэр: зочин Огноо: 21 September 2015

Eh ornoo l gesen setgeltei ym bol tsag aldaj eh ornoo hohirooj baihaar uter turgen ogtsruulah heregtei.uls oron mini orond orj kirgiziin araas orhod tun oirhon bolloo.

Нэр: Anonymous Огноо: 22 September 2015

ман аас байхгүй л байгаа биз дээ цагаа тулахаар хайртай шүү

Сэтгэгдэл бичих