Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн найм дахь өдрийн барилдаан 71 дэх Их аварга Какурюү М.Ананд Ичиножёотой барилдан туршлага заан дэвжээнээс гаргаж долоон даваа нэг унаатай болов.527-1442809242Тэрүнофүжи_0Их аварга өнөөдөр Такарафүжитэй барилдана. Энэ башёгийн найм дахь өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи тэргүүлж, Какурюү, Кисеносато, Икиой нар удаалж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс Асасэкирюү Б.Дашням Тоёохибикид унасанаар даваа унаа нь тэнцлээ. Харин энэ башёд тун сайн барилдаж буй Токитэнкү өвөрмонголын Сококүрайтай барилдан ээлжит даваагаа авлаа.

Сэйро А.Өнөболд Икиойтой барилдаж унасан байна. Икиой 7 даваа нэг унасан амжилттай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байна. Кёокүшүхо Эрдэнэбаатар Китатайкитай барилдан даваа унаа нь тэнцлээ. Кагамио, Тамаваши нар ердөө 2 давж, 6 унаад байна.

Аки башёг ганцаараа тэргүүлж буй озэки Тэрүнофүжи өнөөдөр сэкиваке Миягорюүтай барилдахдаа барьц алдсан ч гарыг нь холбож даран хүчээр ааглан дэвжээнээс гаргаснаар ганцаараа 50 хувийн амжилтаа үзүүлэв.

Энэ өдөр зодог тайлж, ояката болсон Н.Цэвэгням NHK телевизийн зочны тайлбарт уригдан Китаноуми аваргатай хамт тэмцээн тайлбарлав. Өнөөдөр манай залуу хүчтэнүүд болох Тэрүнофүжи, Ичиножёо нар барилдах бөгөөд энэ нь башёгийн гол барилдааны нэг гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: “Монцамэ” агентлэг


URL:

Сэтгэгдэл бичих