ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН эдийн засгаа сэргээх гэсэн УХААЛАГ ЛУЙВАР
Амьд явахад юм юм л үзлээ хэмээн хууччуул маань хуучлан суухыг олонтоо л харж байлаа. Гэхдээ энэ зууны эхэнд улсынхаа эдийн засгийг аврах гэсэн эрх баригчдын бурангуй, инээдтэй захирамж, шийдвэрүүдийг хараад ХӨӨРХИЙ гэхэс өөр үг олдохгүй л явна.
Учир нь анх 2012 онд сонгуульд ялж гарч ирэхийн тулд үлгэр ярьж, сэрүүн зүүдэлж байсан эрх барич АН-ынхан улсын эдийн засгийг модоо бариулчихсандаа бантаж юу ч хамаагүй хийж явна гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн оны 12 сард ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ унагаж Ч.Сайханбилэгээр удирдуулсан ШИЙДЛИЙН гэх тодотголтой засгийн газрыг эмхлэн байгуулж байсан цаг саяхан. Тухайн үед Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг…” хэмээн том урайтайгаар Ерөнхий сайдын сэнтийд заларсанг ард түмэн мартаагүй байгаа.
Гэтэл өнөөдөр энэхүү засгийн газрыбн ажил бүдгэрсээр шийдэлд хүрч байгаа зүйл гэвэл иргэдийн халаас руу сарвуугаа дүрэх л аргад хүрснээ баталсаар байна. Учир нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын суудалд суусан цагаасаа л гадны хөрөнгөтөн орнууд руу гуйлгын аянд мордсон ч тийм бүтэлтэй болоогүй бололтой. Тиймдээ ирэх сонгуулийн ажлын мөнгөө иргэдийн халааснаас гаргах ухааныг сийлсэн гэж хэлмээр байна.
“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд УХААЛАГ АВТОБУС буюу УХААЛАГ ЛУЙВАР гэгчийг хотын мээр Э.Бат-Үүл санаачилсан. Ингэж хэлэхийн болсон нь шалтгаантай. Нийтийн тээврээ богино ресстэй болгож иргэдийнхээ халаасан дахь цөөхөн хэдэн төгрөгийг хувийн компанитай хамтран гөвж эхэлсэн.
Гэтэл энэ нь улсын эдийн засгийг сэргээж чадахгүй гэдгийг мэдсэн эрх баригчид буюу ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР цааш даварч иргэдийнхээ хадгаламжид гар дүрэхээр шийдсэн бололтой. 2016 оны нэг сараас иргэдийн хадгаламжийн хүүний 10%-ийг татвар болгон авахаар болсон гэнэ үү. Ямартаа ч өнөө хүлцэнгүй ард иргэдээ элэг барьж сурсан эрх баригчид ДАВАРСААР ДАВАРСААР ДАВГИЙН ОРОНД гэгчийн үлгэрээр Улсынхаа эдийн засгийн цоорхойг иргэдийн халаас болоод хадгаламжаас гаргахаар улайрч байгаа нь үнэндээ тулах тулгуургүй болсон эдийн засгийг ард түмнээрээ нөхүүлэх гэсэн ухаан байх.
Эдийн засгийн уналтад орсон Монгол Улсын эрх баригчид ёстой л амь аврагдах бүхий л гарцыг хайсаар… Гэвч сэргэж байсан эдийн засгийг өсгөх нэрийдлээр “ЧИНГИС”, “САМУУРАЙ” бонд гээд л олон төрлийн зээл тусламжаар бөмбөгдөж тэрнийхээ хэмжээгээр задгайхан шоудсан АН-ынхан өнөөдөр 2012 оноос хойш тарьсан өрийн хүү хоолойг боомилж, хөл гарыг нь тушиж гарах гарцгүй болгоно чинээ санаагүй байх. Гэтэл өнөөдөр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үлгэрээр үйлээ эдлэн үстэй толгойгоо зулгаахдаа ард иргэдийнхээ халаас руу улаан цайм халдаж эхэллээ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АН улс орноо их муу удирдаж байна,ер нь чадахгуй гэдэг нь харагдаж байна,иймд сонгуулийн хуульд дараах оорчлолт оруулахыг санал болгож байна.АН сонгуульд ялсан нохцолд 5 жил улсаа удирдах,ман ялсан нохцолд 10 жил байхаар хуульчлан оруулах