СХД-ийн 23-р хорооны нутагт авто зам барина
ю
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараахь 4 байршилд авто зам шинээр барихаар төлөвлөөд байна. Тодруулбал:
1. СХД-ийн 23-р хорооны нутагт 0.89 км авто зам
2. БЗД, Нарны замыг Өгөөмөр авто худалдааны төвийн зүүн талаар Нарантуул ОУХТ-ийн арын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай холбох
3. БЗД, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох авто зам
4. СБД, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замыг тус, тус шинээр барих юм.
Эхний ээлжинд СХД-ийн 23-р хорооны нутаг буюу 34-р байрны хойд талын гүүрнээс хойш явсан асфальтан замын төгсгөлөөс 23-р хороо руу өгсөн Хангай захын урдуур шинээр баригдсан авто замтай холбосон 0.89 км авто замыг Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ барьж 2015 оны 10 дугаар сарын 20-нд хүлээлгэн өгнө. 0.89 км авто замын 0.3 км нь 7м өргөнтэй, 0.59 км нь 6 м өргөнтэй байх бөгөөд гэрэлтүүлэгтэй байна.
СХД-ийн 23-р хорооны иргэд нийтийн тээвэр үйлчилдэг авто зам руу 1.0-2.0 км хүртэл шороон замаар алхаж очдог, шороон зам нь гуу жалгатай, зарим хэсэгтээ эвдрэлтэй, бороо орох үед зарим хэсэгт явган хүн болон машин зорчиход хүндрэлтэй болдог ажээ.
URL: