Хүндэтгэл үзүүлэв
Монгол улсын мэргэшсэн инженер, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны Хянан шалгах зөвлөлийн гишүүн П.Нацагдорж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, “РСЦ” ХХК-ийн гагнуурчин ҮЭ-ийн Хорооны орон тооны бус дарга Ө.Зоригт “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсаныг тохиолдуулан ҮЭ-ийн Холбоо хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. П.Нацагдорж 2006-2013 онд цехийнхээ ҮЭ-ийн Хорооны дарга, ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд одоо Хянан шалгах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Ө.Зоригт 1992 оноос цехийнхээ ҮЭ-ийн Хорооны даргаар, 1995 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд МҮЭ-ийн гурван удаагийн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ.
Н.Энэбиш
URL: