Гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөжээ

Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн IV-р хорооны нутаг дэвсгэр, III-р байранд амьдардаг гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус байранд амьдардаг “Ү”, “М”, “Д “гэх аав, ээж, охин гурвыг олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Одоогоор хэрэгтэн баригдаагүй бөгөөд албаны эх сурвалжийн хэлснээр тус айлын охин болох “М”-тэй хамтран амьдарч байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй Х.Эрдэнэбилэг гэгч эл аймшигт хэргийг үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэж буй юм байна. Цагдаа нар хэрэгтнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

А.Тэргэл


URL:

Сэтгэгдэл бичих