“Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуулиар суллахыг шаардав
“Гал үндэстэн” холбооныхон одоогоос хоёр жилийн өмнө есдүгээр сарын 16-нд урт нэртэй хууль Монголын байгаль, орчныг сүйтгэж, мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэж байсан билээ.
Үүний улмаас төрийн ордны хашаанд буу агсаж халдсан гэх хэргээр “Гал үндэстэн’’ холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар одоог хүртэл хоригдсоор байгаа билээ. Тэд Өршөөлийн хуулиар суллагдах эсэх нь тодорхойгүй байгаа.
Иймээс иргэний нийгмийн байгууллагууд тэднийг суллахыг шаардаж байгаагаа өчигдөр мэдээллээ. Мөн хоригдож байсан хүмүүсээс эрүүл мэндээрээ хохирч хоёр нь хорвоог орхисон бөгөөд одоогоор хоёр хүний биеийн байдал хүндхэн байгаа аж.
Э.Чимэг
Эх сурвалж: “Монголын Үнэн”сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мөнхбаяр уул нь төрөөс хулгай хийж байгаа хүмүүстэй үйлдэл дээр нь тэмцсэн юм шүү дээ. Бид тэр хүнийг хүнийг хамгаалж чадаагүй явуулсандаа одоо их харамсаж байнаа. Битүүхэндээ бид тэр хүнээс уучлал гуйж байгаа л даа. Гэхдээ энэ үгээ хэлэх зориг дутаад байна. Учир нь туслаж чадаагүй болохоор манж үг мэт байна
Эх орныхоо уул усыг хамгаалсан хүнд үзүүлдэг өршөөлын хууль манай улсад байхгүй, харин эх орноосоо хулгай хийсэн хүмүүст өршөөл үзүүлдэг хууль бол гарсан байна
Мөнхбаяр хаанаас юу хулгайлсан гэнээ. хуцдаг хулгайч өөрөө байна даа. газарч үгүй ус ч үгүй болж байж тэр хөрөнгө оруулалт юунд хэрэгтэйн. Чам шиг эх орноо худалдахаас буцахгүй юмнууд л Монгол улсыг сүйрүүлж байна. гаднаас юм гуйж байхаар өөр өөртөө эзэн нь байж эх орноо хамгаал