Ж.Батсуурь тэргүүтэй ардчилсан намынхны хэт улстөржилт гэмт хэргийн шинжтэй болж ширүүслээ
Эх орны зүүн урд хязгаар Сүхбаатар аймагт Ж.Батсуурь хэмээх нэгэн монцгор засаглагч байдаг гэж хүмүүс мэр сэр мэдэх болсон. АН-ынхан Ж.Батсуурийнхаа ажлыг сайн ч рекламдаж хэдэн аймаг, сумдын удирдлагуудыг юм л бол энэ аймаг руу явуулдаг моод хүртэл дэлгэрүүлсэн. Харин Монгол улсын засаг захиргааны нэгжийг удирдаж ажиллахдаа хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлнэ гэдгээ мань Засаг ноён умартаад удаж буй бололтой. Удахаар барахгүй бүр хууль, хүчний байгууллагатай хамжсан “хүчний улстөр” явуулж эхэлжээ.
Ж.Батсуурь Засаг ноён сум орон нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэт оролцох болсон нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын ажлыг хууль бусаар булааж авсанаас харагддаг. Түүний энэ хүч түрэмгийлсэн засаглалаас үүдэлтэйгээр Эрдэнэцагаан суманд төрийн үйл ажиллагаа тасалдаж, өнөөдрийг хүртэл энэ сум эзэнгүй байгаа юм.
Ж.Батсуурийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд дур мэдэн хутгалдаж ИТХ-ын даргаар АН-ын Ц.Амгаланбаатарыг хууль бусаар томилуулсан нь хэл ам таталсаар 2013 оноос хойш Захиргааны хэргийн шүүхээр гурван удаа хүчингүй болжээ. Хамгийн сүүлд Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэр энэ оны зургадугаар сарын 22-ны өдөр гарсан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Нандинцэцэг ИТХ-ын даргын ажлаа зургадугаар сарын 26-нд хууль ёсоор хүлээж авчээ. Гэтэл АН-ын засаглагчдын хуулийн дор амьдрах тэвчээрийн хязгаар нь 80 л хоног байсан бололтой энэ сарын 10-ны өдөр Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын өрөө рүү дайрч орон “улстөрийн хүчирхийлэл” явуулжээ.
Энэ хууль бус ажиллагаанд цагдаа, хүчний байгууллага татагдан орсон нь бүр ч аюултай, эрүүгийн шинжтэй үйлдэл болжээ. Тус хэрэг болдог өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын өрөөнд Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү, ИТХ-ын даргаар хууль бусаар жил гаруй ажиллаад байсан Ц.Амгаланбаатар, АН-ын дэд дарга Р.Саранцэцэг, АН-ын гишүүн Э.Жаргалбаяр, Мөнхбат нарын хүмүүс сумын цагдаагийн тасгийн цагдаа нарын хамт ИТХ-ын даргын өрөөг “эзлэн түрэмгийлсэн” байна.
Сумын цагдаагаар бүслэлт хийлгэж, тойрон хамгаалуулсан тэдний “толгойлогч” Ц.Амгаланбаатар нь ИТХ-ын материал хадгалдаг сейфийг хулгайлан авч үлдсэн түлхүүрээрээ түлхүүрдэн онгойлгож хурлын материалуудыг авчээ. Э.Жаргалбаяр энэ хооронд өрөөний хаалганы цоожийг эвдээд шинэ цоожоор сольж амжсан байх юм. Харин тэнд байсан бусад нөхөд Ц.Амгаланбаатарын сейфнээс гаргаж ирсэн материалуудыг байцаа дамжуулж байгаа мэт бие биерүүгээ шидлэн дамжуулж “төрөөрөө тоглож” тохуурхжээ.
Энэ үйлдлийг нь бүгдийг бичлэг хийн баталгаажуулж авсан хүмүүсийн яриагаар бол үүний ард аймгийн засаг ноён Ж.Батсуурийн төрөөс том болсон занхгар толгой байж байгаа гэнэ. Хэрэг гардгийн урд орой нь Эрдэнэцагаан суманд У.Болдхүү, Ц.Амгаланбаатар, цагдаагийн газрын мөрдөн байцаагч, хошууч Д.Сэргэлэнбаяр нар цагдаагийн машинаар хамт ирсэн байна. Харин хэрэг гардаг өдрийн 14 цагийн үед мөрдөн байцаагч, хошууч Д.Сэргэлэнбаяр ИТХ-ын даргын өрөөнд орж “Ажиллагаа хийх зорилгоор шинжилгээний албанд явуулна” гээд хурлын тамгыг хураан авчээ.
Түүнээс ердөө хоёр цагийн дараа “улстөрийн хүчирхийлэл” ИТХ-ын даргын өрөөнд болсон байна. Д.Сэргэлэнбаяр ИТХ-ын тамгыг хурааж авах эрх бүхий хүн биш гэдгээс ч энэ бүхэн өмнөөс төлөвлөгдсөн, зохион байгуулалттай дайралт гэдэг нь илэрхий харагдана.
Хууль бусаар засаглах оролдлого нь шүүхийн өмнө гурван удаа унасанд хорсож Д.Нандинцэцэг даргад хуулийн дагуу ажлаа алдахдаа “Чамайг гэмт хэрэгтэн болгоно” гэсэн удаа дараагийн заналхийллээ Ардчилсан намынхан хэрэгжүүлэхээр зүтгэсэн операц арай л дэндэж, эрүүгийн хэргийн шинжтэй болжээ.
Энэ асуудлаар Д.Нандинцэцэг дарга Цагдаагийн ерөнхий газар болон Авилгалтай тэмцэх газар, Прокурорын ерөнхий газруудад хандаж амь бие, эрүүл мэнд, хууль ёсны эрхээ хамгаалуулахаар эцсээ хүртэл тэмцэхээр болжээ.
М.Төрбат
Эх сурвалж “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гаднаас нь харахад юм хийгээд байгаач юм шиг. Танай батсуурь чинь өөрийн кармайндаа ихэнхийг нь хийдэг баяжчихсан гар гээ биз дээ. Та нар худлаа хөөргөөд байгаа болохоос ихэнх мөнгийг чинь идчихээдбайхад баярлаад сууж байдаг амар хүмүүс вэ.ккк
óëñ òºðèéã õ¿÷èðõèéëýë áîëãîæ,øèéäâýðëýñýí
àëäàã þì áàéíà õààíà øóäðàãà ¸ñ ÿâàãäààä áàéíà.
Сүхбаатар аймагт АН 8 жил төр барилаа одоо Батсууриас эхлээд аймаг орон нутгаа намынхантайгаа хувааж идээд дууслаа одоо АН цадгалтаж ард түмэн турж үхэж байна сонголтоо 2016 онд бодолтой хийгээрэй Сүхбаатарчууд аа
Ганцхан энэ ч биш Ж.Батсуурь аймгийн дарга болсноосоо хойш олон гэмт хэрэг үйлдсэн, ашигт малтмалын лицензүүд зарсан, 1000 гаруй айлын гал голомтыг самарсан, тэднээс луйвардан булаан авсан газраа Хятадуудад зарсан, “Цайрт минериал”-ыг дарамталж мөнгө авсан байж болзошгүй, аймагт зам хийж өгсөн хүнийхээ тэрбум гаруй төгрөгийг өгөлгүй унжсан, шашны сургуулийн нялх хүүхдүүдийн байрыг өвөл болж байхад булааж авсаад нутгаас нь хөөж явуулсан, аймгийн цагдаа нарийг дуртай үедээ ашигладаг, шүүх, прокурорыг гартаа хийсэн, таалагдаагүй хүнээ төрийн элдэв байгууллагуудаар дарамтлуулдаг гээд яриад байвал урт дараалал үүсэх байх. Одоо Сүхбаатар аймагт байгаа Хятадуудын тоог гаргах аргагүй болсон. Хятадууд нь охид хүүхнүүдийг явуулахгүй хоргоодог, тагтаа шувуу барьж иддэг болсон байна.
Сүхбаатар аймаг бол Монголын Умард Солонгос болсон. Ж.Батсуурьтай шөргөөцөлдсөн, даган баясаагүй хэн ч гэсэн хохирдог болсон. Энд хууль бол Ж.Батсуурь. Шүүх бас Ж. Батсуурь. Цагдаа, Прокурор,……….г/м.
Газрын наймаагаа зогсоож ард иргэдийн 07 га газрыг өгөөчөө иргэдийн авах газар нь хашаа татаж 2800000 төгрөгөөр үнэлж, үнэгүй газар өгнө 3 талаа бэлдэж ирээд ав гэх юм бэлдээд очихоор шарилын урд хэдэн газар заах юм өөр газар авъяа гэхээр байхгүй тэгвэл боль гэх юм. Дотор талд байгаа хоосон газар нь хүн авчихсан гээд бүгд бизнес болжээ. Сүхбаатар хөгжиж байна гээд тэлэн энд тэндгүй хоосон хашаа татан өргөн харагдуулж, тойргийн хэдэн зам барьж хамгийн захын 5-р тойргийн замаараа Сүхбаатараа хөгжсөн гэж гадны томчуулыг олон машинаар дагаж сүлжилдэж сурталчилдагаа болимоор юмаа Ард түмэн, Ард иргэд бодоочээ толгой байхгүй засаг дарга, бизнесийн шуналтай засаг дарга юм даа
АТГ-д дуудагдах жагсаалтын эхэнд яваа даа хөөрхий
Монголд 10 хүн тутмын хэд нь дарга байнаа? Өндөр статистик гарах байх шуу?
Тэнднийхэн тэгнээ харваас бүр тэгэх янзын
Ард иргэд чинь ядууралд орчихоод байгааг харж байгаа биз дээ хажууд нь наалдаж хэдэн төгрөг идсэндээ өмөөрөөд байгаа юмуу дарга чинь зайлаад явбал та нар яах вэ. ард түмнийхээ хөрөнгө, газар шороогоор тоглосон даргыг дарга гэх үү
Сүхбаатар аймагт АН 12 жил засаглалыг барьж барилцсан. Үүний 8 жилд нь хуулийг уландаа гишгэж ард иргэдийг банкны зээлэнд хүчээр тулган оруулж аажмаар ядууруулсан. Баян ядуугийн ялгаа манэй аймагт нүдэнд ил болсон.
ЭНЭ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА.Ямартай ч Нандинцэцэг гэх увайгүй хүүхнийг Эрдэнэцанаанчууд сумын нэр хүндийг гутаан албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй шар тортой хахуулдагч шулам Нандиа л гэх юм байналээ .Дарга гэж байгаа хүнийг огт хараагүй л юм байна.
Нандинцэцэгээ болиоч ээ сурч мэдсэн гэх сургуулиа олигтой ч төгсөөгүй арын хаалгаар сургуульд багшаар орж англи хэлний багш хийж хүний олон хүүхдийг хохироочихоод арга ядаад тэнцэх төрийн алба байхгүй болохоор улс төрлүү орж эцсийн боломжоо ашиглаж байгаа нь энэ үү?
Төрийн нэрээр төрөө,ард түмэнээ дээрэмддэг,мөн хулгайлдаг үзэгдэл АН -д хэрээс хэтэрч, хэвийн үзэгдэл болж,бид энэ бүхийг зогсоох эрх ,сонголт бий.Улс орны уруудан доройтох үүд хаалгыг би,бид гэдэг хувийн өвчиндөө халууурч цэлийтэл нээж ард түмэнээ гишгэх гишгүүр тавилгүй доош унгаж байна. Ардын дунд нэг үг байдаг Урд ургасан эврээс хойно ургасан эвэр хэцүү гэж ,энэ хойно ургасан эвэрүүд ард түмэн ,эх ороноо дэндүү муухайгаар мөргөж сэглэж байна уу даа.
Батсуурь Ж дарга мөнгөтэй хүнтэй хуйвалдаж хуулийг уландаа гишгэж жирийн иргэдийг маш их хохироож байгааг анхаарах л хэрэгтэй дээ энэ төр засаг хууль хяналтийнхан
Энэ хүний дээрхи үйлдэлүүдийг АТГ-аар шалгуулах хэрэгтэй дээ гэхдээ мань хүн энэ газарт ч нөлөөлнө дөө
Би Сүхбаатар аймагт амьдардаг. Манай аймаг сайхан болж байгаа. Гэхдээ Батсуурь дарга Сүхбаатар аймагт авилгалыг цэцэглүүлсэн хүн шүү. Өөрөө Монголын тэрбумтаны эгнээд орсон. Тэрбумаар байшин барьсан гээд л зөндөө юм байна. Үнэхээр дарангуйлагч хүн шүү. Авилгалтай тэмцэх газар яг үнэн зөвөөр шалгавал шоронд орох хүндээ.
Sukhbaatar aimagt Batsuuriin ah duu nar l noerhoj baigaa daa
газраа авийлдаа яагад наймаалцаад байнаа