Балдорж шагналын эзэд тодорлоо
Монголы сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр “Улаанбаатар” рестаронд боллоо.
Нийт 280 гаруй бүтээл ирснээс “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддогбуюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү?” зэрэг бүтээлээрээ “Өдрийн сонин”-ны сэтгүүлч Э.Хүрэлбаатар тодорч Ц.Балдоржийн дүр бүхий алтан тэмдэг, Болор цом, 5000 ам долларын шагналын эзэн боллоо.
Дэд байрыг “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Голомт сахих горьдлого”, “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь Судасны чимээ”, “Үл хүсэх үнэн”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар” нийтлэлээрээ эзлэв.
Мөн шилдэг арвын эздээр Х.Болормаа (“Өнөөдөр”), Д.Мөнхчимэг “Үндэсний шуудан”, Ц.Цэвээнхэрлэн (“Засгийн газрын мэдээ”), О.Бат-Ундрах (“Өнөөдөр”), Б.Цэдэвсүрэн (“Ардчилал”), А.Ариунбаатар (МҮОНТ), Б.Ерэнтэй (“Үндэсний шуудан”), Б.Ганчимэг (“Open door”), Ж.Тэгшжаргал (“Гэрэг” сэтгүүл), Г.Баатарнум (“Соёмбо” сонин) нар тодорсон юм.
URL: