Сингапурын ерөнхийлөгчөөр экс ерөнхий сайд сонгогдлоо

Сингапурын ерөнхийлөгчийн сонгуульд  тус улсын экс ерөнхий сайд Тони Тан ялалт байгууллаа. Түүнийг эрх баригч “Ард түмний үйл ажиллагааны  нам“ дэмжжээ.

Тони Тан сонгуулийн санал хураалтаар өөрийн хүчтэй өрсөлдөгч  доктор Тан Чен Бокоос ердөө 1 хувийн саналаар илүү гарчээ. Үүнийг шинжээчид  ийм ялимгүй зөрүү нь Сингапурт эрх барьж буй нам нэр хүндээ алдахад хүрч байгааг гэрчилж байна гэж үзжээ.

2011 оны энэхүү  сонгууль нь  арлын хот-улсад сүүлийн 18 жилийн хугацаанд  анхны бүрэн чадвартай сонгууль болжээ. Анх 1993 онд  тус улсын иргэд нэр дэвшигч нилээд хэдэн хүмүүсийн дундаас сонгодог байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих