НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган үргэлжилж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо энэ долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн билээ. Чуулганыг Данийн Гадаад хэргийн сайд асан Могенс Ликкетофт даргалж байгаа юм.

Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэлэхдээ, “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөгийнх шиг ийм олон хүн мөргөлдөөн, хүчирхийлэл болон байгалийн гамшгуудад өртөж, зүдэрч байсангүй” гээд, “Хүмүүнлэгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, бүх нийтэд аюулгүй дэлхийг бий болгохын тулд удирдлагууд өөрчлөлт хийх нь нэн чухал юм” хэмээжээ.

НҮБ-ын 70 жилийн ойн тус чуулган Сирийн мөргөлдөөн, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах арга зам, Африк болон Ойрхи Дорнодоос Европ руу цувж буй дүрвэгчид болоод цагаачдыг хамгаалах зэрэг асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцэж байна.

П.Энхбаатар

Эх сурвалж: Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих