Хаалттай шүүх түүх болон үлджээ

Хаалттай шүүх түүх болон үлджээ
37 минутын өмнө

gansuhШүүхийн шинэтгэл хийж байна, шүүх нээлттэй боллоо, мэтгэлцэж байна гэх яриа сонсогддог байв. Шинэтгэл хийж байгаа нөхөд сайхан харагдуулах гэж гоёж ярина. Шинэтгэлд дургүй нь муулж ярина.

Бид иймэрхүү л дур зураг бүхий мэдээлэлтэй байв. Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг телевизүүд шууд дамжуулснаар тэдгээр мэдээлэлд цэг тавилаа.

Шүүх нээлттэй боллоо гэсэн үнэн юм байна. Үүнийг л шүүхийн шинэтгэл гэдэг байх. Шүүх хурлын  бүхий л үйл явцыг дотор нь байгаа мэт мэдрэх боломж хүн бүгдэд нээлттэй байв. Илүү дутуу тайлбар, “шүүлтүүргүйгээр” олон нийт ийнхүү өөрсдийн нүд, чихээр үзсэнээр хаалттай шүүх түүх болон үлдлээ.

Дэлхийн ихэнх орнууд шүүх хурлын үйл явцыг зөвхөн гар зургаар дүрслэн үзүүлдэг. Бид иймэрхүү шүүх хурлыг Америкийн кинон дээрээс л  хардаг байсан атал Монголчууд ингэж хийдэг болчихож.

Үүнээс илүү хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа хаа байх билээ. Өнөөдөр шүүх бүр дээр хуралдааныг дүрс дуу бичлэгээр баримтжуулж, дэлгэцээр гаргаж хүссэн хүн бүр үзэж болдог болсон.

Шүүхийн шийдвэрүүд шүүхийн цахим санд дэлгэгдэж, шүүхийн байршил, шүүх хуралдааны тов, улсын тэмдэгтийн хураамжинд хэчнээн төгрөг төлөхөө иргэд гар утаснаасаа мэдэж болохоор байна.

  О.ЦЭЦЭГ

 


URL:

Сэтгэгдэл бичих