МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулав. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авахаар болсон.

Хоригийг хүлээн авсантай холбоотой Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм.  Уг хуульд орох өөрчлөлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр боловсруулан хэлэлцсэн байна.

Гэвч ажлын хэсгээс гарсан дүгнэлт тус хуулийн агуулгыг бүрэн хангаж чадаагүй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа гэнэ. Иймээс бүлэг яаралтай хуралдсан гэж эх сурвалж мэдээллээ. Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих