Жүжигчин Жим Керри сэтгэлийн үгс дамжуулах вэб сайт нээжээ
Өдгөө 49 настай жүжчигчин Жим Керри өөрийн “www.jimcarreytrulife.com” нэртэй вебсайтыг пүрэв гаригийн өглөө нээж, 22 настай жүжигчин Эмма Стоунд сэтгэлээ илчилсэн нэг минут, 53 секундын видео захидлыг вебсайтынхаа нүүрэнд тавьсан байна. Керри Стоуныг тодотгож хэлэхдээ “Бүхий л үзэсгэлэн гоо. Зүгээр ч нэг хөөрхөн биш, ухаалаг, сайхан сэтгэлтэй бүсгүй. Хэрвээ би залуухан байсан бол түүнтэй л амьдралаа холбох байсан” гэжээ. Харин жүжигчин Стоун уг бичлэгт хараахан ямар нэг тайлбар хийгээгүй байна.
URL: