СПОРТООР ХИЧЭЭЛЛЭВЭЛ ЕР НЬ ХЭР ИХ МӨНГӨ ОЛЖ БОЛДОГ ЮМ БОЛ???

Мэргэжлийн тамирчдын гэрээний дүнг сөхөөд нэг үзье…

sports-money1

Нью Орлеанс Пеликанс баг 22 настай довтлогч Энтони Дэвистэй 5 жилийн $145 саяын гэрээний сунгалтыг хийхээр тохиролцоод байгааг бүгд мэдсэн байх! ЭНЭ БОЛ NBA-ИЙН ТҮҮХЭНД ХИЙГДСЭН ХАМГИЙН ТОМ ГЭРЭЭ болох гэж байгааг онцлоё gasp emoticon

NBA-ийн “баячууд” буюу хамгийн том гэрээ хийсэн топ 10 тоглогч:

10. Крис Бош – 5 жилийн $118,000,000 (2014-19)
9. Шакил О’Нил – 7 жилийн $120,000,000 (1996-2003)
8. Тим Данкан – 7 жилийн $122,007,704 (2003-10)
7. Крис Уэббэр – 7 жилийн $122,718,750 (2001-07)
6. Жоу Жонсон – 6 жилийн $123,658,089 (2010-17)
5. Кармело Энтони – 5 жилийн $124,064,280 (2014-19)
3. Рашард Льюис – 6 жилийн $126,000,000 (2007-13)
3. Кевин Гарнэтт – 6 жилийн $126,000,000 (1999-05)
2. Жирмэйн О’Нил – 7 жилийн $126,558,000 (2003-10)
1. Коби Брайнт – 7 жилийн $136,400,000 (2004-11)

Удахгүй энэ жагсаалт шинэчлэгдэж, Энтони Дэвис 1-р байр руу, Дамиан Лиллард (5 жил $120 сая) 9-р байр руу орж ирэх гэж байна! Гэхдээ Дэвисийн $145 саяын гэрээ БҮХ СПОРТЫН жагсаалтанд 32-р байранд бичигдэнэ гэдгийг хэлье! ТИЙМЭЭ, ГУЧИН ХОЁРДУГААР БАЙРТ tongue emoticon

Ингээд хамгийн баян гэрээ хийсэн мэргэжлийн 10 тамирчныг танилцуулъя:

10. Принц Фийлдэр (MLB) – 9 жилийн $214 сая
9. Клэйтон Кершоу (MLB) – 7 жилийн $215 сая
8. Жоуи Вотто (MLB) – 10 жилийн $225 сая
5. Себастиан Веттел (F1) – 3 жилийн $240 сая
5. Алберт Пухос (MLB) – 10 жилийн $240 сая
5. Робинсон Кэйно (MLB) – 10 жилийн $240 сая
4. Алекс Родригез (MLB) – 10 жилийн $224 сая
3. Алекс Родригез (MLB) – 10 жилийн $275 сая
2. Мигел Кабрера (MLB) – 10 жилийн $292 сая
1. Жианкарло Стэнтон (MLB) – 13 жил $325 сая

Энэ жагсаалтаас харвал АНУ-ын хамгийн том зах зээлтэй спорт нь бейсбол байгаа биз? Мэдээж дэлхийн хамгийн баян спортуудын нэг Формула 1-ийн ганц нисгэгч топ 10-т багтаж чадсан байна!

ХАРИН НЭГ ТОГЛОЛТ/УРАЛДААН ХИЙГЭЭД ХАМГИЙН ИХ МӨНГӨ АВДАГ ТАМИРЧИН ХЭН ЮМ БОЛ??? ХЭДИЙГ АВДАГ ЮМ БОЛ???

Хариулт – мэдээж тэр бол “МӨНГӨ” хочтой Флойд Мэйуэйтэр шүү дээ! Тэр нэг тоглолт хийгээд $30 саяыг авдаг! Флойд 2013 онд Showtime ТВ-тэй 2 жилийн $180 саяын гэрээг байгуулсан юм. Гэхдээ энэ ГУЧИН САЯ дээрээ нэмээд маш ихийг реклам, спонсор, борлуултаас олно шүү дээ gasp emoticon

Та бүхэн хөлбөмбөгчид хаана байна гэж асууж болох байх. Дэвид Бэкхэм MLS-ийн Лос Анжелес Галекси багтай 5 жилийн $251 саяын гэрээг байгуулсан ч яг тоглолтоос авах цалин нь жилийн $5 сая байсан юм шүү! Мөн Гарет Бэйлийг 2013 онд Реал Мадрид клуб дээд рекорд болох 85.3 сая паундаар (100 сая евро, 132 сая ам.доллар) худалдаж авсан гэдэг! Гэхдээ ихэнхи хөлбөмбөгчдийн гэрээний заалтууд олон нийтэд хаалттай байдаг учраас Америкийн спортууд шиг дэлгэрэнгүй гаргаж, жагсаах аргагүй юм!

Одоо та өөрийн сарын орлогоо нэг боддоо! Энэ нөхдүүдийн хэмжээний мөнгийг хэдэн зуун жил хөдөлмөрлөж байж олохоор байна???


URL:

Сэтгэгдэл бичих