Л.Гансүхийг буруутгаж байсан этгээдүүд хилээр гарч зугтаажээ

Улсаас 3.8 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон хоёр иргэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Өглөөний 10:00 цагаас эхлэх ёстой шүүх хурал оролцогчдыг хүлээсээр 30 минутын хойно эхлэв.

49e9c5e1ccd6a4b7original

Шүүх хуралд гэрчээр оролцох н.Сономпил, н.Жигжид нар ирээгүй бөгөөд хилээр гарсныг шүүгч мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Гэрч нарыг байлцуулалгүйгээр хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслээд, шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв. Шүүх хуралдаан үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих