Томоохон зах, худалдааны төвүүд амарна

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийлээ.

- “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амарна.
- “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр,
- “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр,
- “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн тус хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх  тул иргэд та бүхэн ачаалал багатай замыг сонгон  хөдөлгөөнд оролцоно уу.

URL:

Сэтгэгдэл бичих