Шонхор шувууг хууль бусаар барьжээ

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шонхор шувууг хууль бусаар барьсан иргэдийг саатуулан шалгаж байна.

Тэдгээр иргэд Увс, Завхан аймгийн нутгаас нийт 16 шонхор барьсан байсан бөгөөд шувуудыг байгальд нь буцаан тавьжээ.

Мөн энэ сарын 11-нд СХД-ийн автотээврийн шалган бүртгэх товчоогоор 42 ширхэг тарваганы тулмыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг НМХГ-ын байцаагч илрүүлжээ. Тарвагыг Завхан аймгийн Их-Уул сумаас дайвар ачаа гэж явуулсан аж. 42 тарваганы тулмыг ЗӨСҮТ-д шилжүүлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих