Ардын нам авилгачдыг “уйлуулна”
Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. УИХ-д суудалтай нам, эвслүүдээс хамгийн түрүүнд МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн нь ард түмний нурууг тэнийлгэж, авлигачдын нурууг бөхийлгөсөн хэрэг болсон юм. МАН анхнаасаа л Өршөөлийн хуульд нааштай хандаагүй. Гэсэн ч АН, “Шударга ёс” эвсэл ард түмний итгэл рүү ус цацаж олонхиороо түрий барин хэсэг хүнд зориулсан Өршөөлийн хуулийг хүч түрэн баталсан юм. Харин Ерөнхийлөгч хориг тавьснаар авлигачдын баярлах хөг нь өнгөрсөн. “Өршөөлийн хуулиар ард түмнийг өршөөдөг болохоос авлигачдыг өршөөдөггүй юм” хэмээн монголын нэгэн найрагч ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр ардын хүүхдийг өршөөх хууль байхаас төрөөс төрсөн “төрбумтан”-уудыг өршөөх хууль байж яав ч таарахгүй. Бүр дээрээс нь МАН хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэний дараа авлигачид “уйлах” нь холгүй болсон. Дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн ард түмэн, татвар төлөгчид ялалт байгуулсан. Эцэст нь цагийн цагт ард түмний талд байж ирсэн МАН-д баярлалаа.
С.БУЯН
URL: