Монголын циркчид Москвагаас мөнгөн медаль хүртжээ
Дэлхийн циркийн “Идол-2015” их наадам Ю.Никулиний нэрэмжит Москвагийн циркт болж, өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадамд 15 орны уран бүтээлчид өрсөлдөж, авьяасаа сорьсон байна. Олон улсад алдартай Монте Карлогийн наадмын дараа ордог Москвагийн циркийн наадамд Монголын үндэсний циркийн 12 уран бүтээлч эх орноо төлөөлөн “Банзтай үсрэлт”, “Àгаарын акробат” гэсэн хоёр үзүүлбэрээр амжилттай оролцлоо.
Монголын циркчдийн “Банзтай үсрэлт” үзүүлбэр шүүгчдээс өндөр үнэлгээ авч мөнгөн медаль хүртсэн байна. Òэд энэ сарын 16-20-нд болох шагналт байр эзэлсэн орнуудын гала тоглолтод оролцохоор болжээ. “Идол-2015” их наадмын алтан медалийг Хойд Солонгосын акробатчид хүртэж, ОХУ-ын циркчид хүрэл медалийн эзэд болжээ.
URL: