Монгол циркчид мөнгөн цом хүртлээ
ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 9-нд “ИДОЛ 2015″ олон улсын циркчдийн тэмцээн албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл тус тэмцээнд 15 орны дэлхийн циркийн шилдэг жүжигчид өөрсдийн шилдэг үзүүлбэрээр оролцон өчигдөр дүнгээ гаргажээ.
Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай Монголын Vндэсний циркийн 12 жvжигчин “Дудартай акробат”, “Шидэх банзнаас үсрэгчид” номероор оролцсон юм. Тэгвэл дэлхийд данстай Монгол циркчид “ИДОЛ 2015″ олон улсын циркчдийн тэмцээнээс “Мөнгөн цом” хүртсэн баярт мэдээг дуулгалаа.
Сонирхуулахад, Т.Номуунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ монголын циркийн жүжигчин агаарт зургаа эргэж дэлхийн циркийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: