Монгол нүүдлийн соёл иргэншил
Гүн их утга:
Орчлон ертөнц бүхэлдээ нүүдэл суудпаар оршмой. Өчүүхэн нэг эст амьтан ургамал хумхын тосноос аваад асар том 100 мянган гэрлийн зай эзэлсэн манай “сүүн зам”- галактик, од эрхэс хүртэл нүүж сууж орон зай цаг хугацаа эзлэнэ. Тэр бүхэн дээд оюунт хөх тэнгэр бурхадаас олгосон хувь тавилан хэм хэмжээ, төвөөд зугтаах, төвд тэмүүлэх хүчний үйлчлэлээр явагдан тэнцвэрийг олж байж оршин тогтноно.Алив юмс үзэгдлийн хөдөлгөх хүч нь хөдөлгөөн, оршихуйн үндэс нь дотоод гадаад хүчний тэнцвэр бөгөөд Чингис хааны “Мөнх тэнгэрийн хүчин дор” суут томьёололыг тайлан үзвэл үүнийг хэлээд байгаа юм. (м.м сонин 2015 он 30,31) Манай галактик, нарны аймаг дэлхий ч үүнд хамаарна. Тэнгэрийн заадлын 100 гаруй тэрбум оддын захдуу эргэлдэх 1.4 сая км диаметртэй нарны маань жин дэлхийгээс 330 мянга дахин их тул бидний дэлхий цагт 1600 км хурдтай 365 хоногт нараа нэг тойрдог аж.
Дэлхий орчлонгоо дагаад бүх зүйл хөдөлнө. Оршихын төлөө амьдралын гүн утга нь хөдөлгөөн нүүдэл юм.
Тэгэхлээр хөдөлгөөн нүүдэл суудал нь тоймлохын аргагүй өнө эртний, тоолж барахаар төрөл хэлбэрийг агуулна. Энэ нь хүн үүсэхээс өмнө зөн совин байгалийн нөлөөгөөр явагддаг байснаа ухаант бодьгал бий болсноор ихээхэн баялаг, гүн их нь эх байгалийн аяыг олох, амьдралын төлөө тэмцэл, угтаа хөдөлгөөн юм. Энд цаг хугацааны хүчин зүйл, хэмжүүр нөлөөлөх аж.
Аливаа хүн амьтны хөгжил урагш ахих гол нөхцөл нь эх байгалиас оноох хөдөлгөөн хувь хишиг, уур амьсгалын хүчин агаад энд байгалийн ариусахуй: дөрвөн улирал, дээд уураг бүрдэх сэрүүвтэр өндөрлөг, хөх тэнгэр, нарны элч, саадгүй хүлээн авах намхан уулс, армаг тармаг ой хөвч, хээр тал, уудам хөндий ухаа толгод, говь, элст манхан, цэлмэг ус, рашаан бумба, үр шимт ургамал, түмэн янзын цэцэгс хосолсон монгол нутаг хүн амьтаны жаргалын орон бурхан тэнгэр онцгой анхаарч цогцлоосон бөлгөө.
Үнэт эрдэс, үр шим заяахын чацуу бүх амьтанд хөдөлгөөн тэнцэл хайрлах зүйл тогтол бүрдсэн нутаг. Тиймээс монгол нутагт хүн дүрст амьтан хөгжин дэвшсэн байх магадлал өндөр байгааг судааач эрдэмтэд дэвшүүлж байгаа юм. Хүн төрөлхтөнд юу авчрав: Хүний гаршуулсан нохой, таван хошуу мал энэ нутагт гэршсэн байх төлөв, үржил шим, унаган төрх, генийн өөрчлөлт нотолж байна.
Тэдгээрийн бүх өвөг хээрийн амьтад зөвхөн монгол нутагт олон газар тархан оршиж байгаа нь ихийг өгүүлэх биз. Үр шимээ тасрачтгүй өгч нөхөн үржих онцгой чадвар бүхий монгол таван хошуу мал бол бурхадын аугаа их энэрлийн хайр хишиг, дэлхийд түгсэн аугаа их сав ертөнц болой. Монгол таван хошуу малын өнөөгийн төрх, зан авир, бие бялдар, үр шим цопщоосон нь монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн анхны, олон мянганы цаг хугацаа, тэмцэл оюун ухаан сэтгэл хөдөлмөр шингэсэн хүн төрөлхтөний өмнө бүтээсэн аугаа их том ололт, цул алтаар хөшөө дурсгал босгохоор түүхэн гавьяа мөн.
Жишээ нь монгол нутагт монголчуудын уйгагүй, шургуу хөдөлмөр тэмцдээр гурван салаа хурц сарвуу, шүдтэй догшин зэрлэг амьтанг цомбон туурайт адуу болгоход ямар их эрсдэл, тэнцэл мэргэн ухаан орсон болоо? Тэмээ гэхэд ямар ч амьтаныг дэлбэ тийрэх хөл жацтай, зэрлэг байдалдаа одоо ч дуртай аварга амьтанг гаршуулж 60 хоногийн өл даах туг ширээ хоёр бөхтэй үс ноос элбэг, дөлгөөн, уярах зөөлөн сэтгэлт амьтан болгожээ.
Энэ хоёр бөхт тэмээ маань араб, африкийн хойд нутагт очихоор хоёр бөх дүүргэх шим тэжээл, халалтаас үүдэн чөргөр, ганц бөхтэй болж андын нуруунд лам гөрөөс болжээ. Нөгөө гурван нь гэрт хамгийн ойр, араатан амьтантай тэмцэх эвэр туурай, догшин зан авир нь зөөлрөн арчилгаа хүний гар хардаг болсон. Монголчууд нэн эртнээс таван хошуу малаа бий болгож, түүндээ тохирсон газар нутгийг хайн шинжиж судалсаар төв азийн тэгш өндөрлөг, хангай хээр тал, говийн цөлжүү намхан уулс толгод, гуу жалга, ухаа далан хөндий ихтэй нутагт нүүдлийн соёл авчрав. Европын тал нутаг, сибир, далай тэнгисийн орчин нүүдэлчдийн нутаг биш гэдгийг нотлож азийн төв дунд, баруун өмнөд, африкийн хойд биед нүүдлийн мал аж ахуй хөгжиж болохыг, хятадын төв, энэтхэг, зүүн өмнөд ази, солонгос, япон, газар дундын тэнгис, хар далай, африкийн зарим хэсэгт хагас нүүдлийн болон суурин мал аж ахуй хөгжихийг, европт үхэр адуу, араб, африкийн хойгуур ганц бөхтэй тэмээ, ямаа, үхэр, энэтхэгт үхэр ямааг, төв ази монгол казах зэрэг оронд таван хошуу малаа даган нүүдлэн амьдрах соёл буй болжээ.
Монгол мал задгай тал, ухаа толгод уужим хөндий, хангай нутгийн үзэсгэлэнт чимэг, түмэн янзын үзүүлэх тоглолт дуу авиа гарган хүмүүний сэтгэлийг чимэн, уйдах, цөхрөх, ядрахыг үл амсуулан амьд театрын тоглолт болой. Ер нь хүмүүн бидний хэл сэтгэхүй оюун ухаан малаасаа ундран хөгжсөн биш гэж үү. Таван хошуу мал бусад гахай шувуу туулай зэрэг гэршсэн амьтад бол байгаль эх, бурхадын хишиг буян бөгөөд цөм хэмжээ хязгаар, өсөх үржих нигууртай, гагцхүү эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн үнэнд оршмой. Монгол банхар эзэндээ үнэнч бие сүрлэг, хүч тамир их, хот айл мал сүргийн аюулгүй байдлыг ханган, үүр шөнөөр хүчтэй хүнгэнүүлэн хуцах үед муу зүйл, өвчин эмгэг, ад зэтгэр дайжин холддог гэлцгээнэ.
Аугаа зүйл энгийн байдаг: Ийнхүү эдгээр амьтад монголчуудын нүүдлийн соёлыг утга төгөлдөр өргөн агуулгаар баяжуулан хүний хөгжил, сэтгэл оюуны дэвшилд галыг нээж модон зэмсэгийн үетэй энэ зэрэгцэх эргэлт авчирсан юм. Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг олон мянганы турш аван явж. оройлон манлайлж байсан монгол нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ том сэдвииг хүн байгалийн хүйн холбоо, хөх тэнгэр, гүн ухаан, түүх, хүмүүний амьдралын ахуйн нөхцөл, тэнцвэрийн ухааны дэлхий дахины ач холбогдлыг өнгөц хялбар, бусдын санал боддын аргаар суддаж хүүрнэх учир дутагдалтай. Энэ бол дэлхийн ухаантнууд хамтран суддах аварга том асуудал мөн. Яагаад?
1. Бурхад байгалийн шахаан дор хүнийг хүн болгосон анхны том үйл хөдлөл мөн.
2. Хүний хэрэгцээг үйлдвэрлэн бүтээгч бүхэл бүтэн сав ертөнц-малын аж ахуйг цогцлуулсан
3. Хөх тэнгэр, нар сар, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, шүтэн бишрэх эх байгальтай зохицон амьдрах, тэнцвэржүүлэх ухаан-ертөнцийг үзэх төв үзэл, зан үйл, ёс заншлын иж бүрэн бүрдэл;
4. Монголчуудын орчлонгийн дээд эх үүсвэрт хандсан өдөр бүр, сар улирал, жилд тогтсон их залбирал, сүсэг бишрэл, зан үйл нь эх дэлхийд сайнаар тусаж байдаг;
5. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь газарзүйн шинэ нээлт, олон шинжлэх ухааны эхлэл, хүний гений удмын санг баяжуулж, хүний өсөлт тэнцвэржин хэт ухаантан баатрууд төрөн гарч, гэрийн сургууль, хүмүүжил төлөвшдөг;
6. Байгалийг ухаж малтахгүй, унаган төрхийг нь хадгалан амьдрах ухаан, хэрэм хана, хэт суурьшлийн эсрэг, биет үзүүлэн таниулах аян болдог;
7. Бүх зүйл ил тод үнэнч шударга энэрэл хайр, эр зориг, авхаалж самбаа хөдөлмөр хүмүүжил цогц бүрддэг;
8. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийг өнөө хүртэл төгөлдөржүүлэн сонгодог хэлбэрт дэвшүүлж төрийн сүлд далбаандаа таван их бэлэгдлээр хүндэлж байна.
Хүмүүн болон сансар орчин тойрон мал амьтанд ойр дотно, хүний эрүүл мэнд цаг хугацаа эд материалд ач тустай байгаль экологид хоргүй монгол гэр сууц тэрэг, завь онгоц, хороо хорог, ахуйн багаж хэрэгсэл, оньсон хөгжим, нум сум, өвөл хавар зун намарт тохирсон хэдэн мянган хоол хүнс хувцас тоглоом наадгайг хийх соёл технологи эрдэм ухаан бий болгожээ.
Байгаль цаг уурын эрс тэрс дөрвөн улирал сэрүүн өндөрлөг хангай, уужим тавиу тал хээр нутагт хүмүүний оюун ухаан хөдөлмөр тэнцлийг дайчлан гаргадаг тийм нөхцөлд хүн мал дэвшин хөгжих нүүдэл суудал хөдөлгөөн бий болно. Ийм онцгой хүчин нөхцөл дор орчин үеийн хүн рүү дөхөж байсан алмас мэт амьтан хүн болж дэвшихэд нүүдлийн соёл иргэншил шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил бол байгаль цаг уурын аяыг дагаж дасан зохицох үйл явц, хүн мал ахуй үйлдвэрээ хөгжүүлэх арга билэг, амьдрах ухаан бөлгөө.
Нүүдлийн соёл иргэншил нь хүнийг хүн болгож, хүн төрөлхтөнийг анхлан ба олон мянганд урагш давшуулсан аугаа их дэвшил юм. Хүн төрөлхтөний ихэнхи үеийн түүхийг үүрч ирсэн монгол нүүдлийн соёл иргэншлийг үл ойшоох дутуу үнэлэх нь мунхаг хэрэг бөгөөд орчин үед хэт шингэснийх, эх түүхээ хялбарчлах болсных. Хүний хүслэн их нүүдэл: Хүн төрөлхтөний өлгий эртний Энэтхэгийн баруун хойд нутагт байсан монгол айл өрх малаа даган нүүж эхэлсэн. Тэр үед хүн хүндээ дэм тус болж монгол хинди, египет, төвд, перс, түрэг герегийн ари нар айлсан анхны нүүдлээ хийж эхэлсэн бололтой.
Монгол хүмүүс морь, заан, тэмээ, үхрийг хөсөг унаандаа хэрэглэж модоор урц тэрэг сал хийж сурсан нь бусад ард түмэнд.нүүдэллэх орон байр барих гол мөрөн тэнгис далай гатлахад сургасан байдаг. Заанд тэвш, тэмээнд хом, моринд эмээл, бог малдаа хашаа саравч бэлдэн малынхаа арьс, шир ноосоор гэр ахуй, маллагааны хэрэглэл хийж зун намар таван хошуу малаа тэнхрүүлж тарга авахуулхаар ус ногоо хөөн оторлож, өвөл өнтэй орох, хавар малаа төллүүлэхэд бэлтгэнэ. Нүүдаийн соёл иргэншлийн явцад материаллаг болон оюуны ололт хуримтлагдан улам боловсронгуй болж өвлөгдөж бас шинээр үүсч байдаг.
Айл саахалт нутаг усны нөхөрлөл, хоршилт үүсэн ахмад туршлагатай малчдаа үлгэрлэн дагах, ном бичгийн мөр хөөсөн эрдэмт нэгэндээ хүүхдээ шавь оруулдаг байна. Байгаль цаг агаарын байдалыг улирал жилээр шинжин зурхайн ухаанд амьтны зан үйл, нар сар од мичидийн хөдөлгөөн, салхины зүг, хөвөн цагаан үүлс хөвсгөр сэмжин үүл тэдгээрийн бөөгнөрөл зэргийг ажиглан цаг агаар өглөө үд орой тэр байтугай сар жилээр ямар байхыг тоймлон гаргаж малын маллагаа, ажил төрлөө зохицуулж байдаг.
Монголчууд дөрвөн зүг, найман зовхист аялан газар, газрын аричуудтай нөхөрлөн оюуны соёлоо баяжуулж өглөөн нар тогтохгүй, өсөхийн жаргал хатуу гэцгээж ачлалт их нарандаа байнга залбирч цай сүүнийхээ дээжийг өргөн шингэж байгаа нарны улаан шаргал өнгө тэнгэрийн хаяа цэлмэг байвал маргааш сайхан байхын бэлэг тэмдэг. Энгийн нүдээр сар мичдийн байрлалыг ажиглаж “сар мичдийн тохиолго” гэх ба тэр од сарны дээгүүр явж өнгөрвөл тэр сардаа хур тунадас элбэг, салхи шуурга ихэсдэг, одон сарны доогуур хол алгуур өнгөрвөл хур тунадас бага, салхи шуургагүй тайван өдрүүд болдог.
Сүмэрүүд бол монгол: (европт шумерчууд) МЭӨ V мянганы үед хоёр ч удаагийн нүүдлээр Азийн гүнээс нүүдэллэн Тигр, Ефрат хоёр мөрний сав нутагт ирж анхны улс гүрэн, хот мөргөлийн төвүүд байгуулж бичиг үсэг соёлын дурсгалууд бий болж, энэтхэг, төвд, египетийн аричууд, соёлтой сүлэлдэн индуизм, буддизм, христус, лалын шашны суртлын суурь тавигдсан билээ. Сүмэрүүд ойр төрөл боловч хүчирхэгжсэн овог аймгуудад эзлэгдэн тарж сарнин уусалтаас үүдэж түрэг хэлтэн улс үндэстнүүд бий болжээ.
Хоёр мөрний соёл, эд өлгийн дурсгал нь Инд мөрний сав газрынхтай (Дравид нарынхтай) адил төстэй, сүмэр нарын газарзүйн мэдлэг 6000 жилийн өмнө асар өндөр байсан. Тэд персийн булангаар хөвж очсон, дэлхийн соёл иргэншлийн суурийг тавьж урагш ахиулсан гэж казах, чех, герман, орос, монгол суддаач эрдмийн хүмүүс бичиж байна. Эрт дээр үеэс өвөг монголчуудын нүүдэл суудал нь газарзүйн нээлтүүд хүн аж төрөх соёлыг бий болгожээ.
Монголчуудын нүүдлийн манлайд хүчирхэг том биетэй ухаалаг, эрхэглэг соёлтой эрчүүд бяруу шиг том банхар ноход, эхнэр хүүхэд, ээж ааваа дагуулан гал шар өнгөөр нар сар галын дөл бадмаалж буй зурагтай арьсан туг далбаа өндөрт өргөж, хурц модон жад нум сум агсан адуу малаа туун үхэр тэрэг тэмээн хөсөг нийлээд хот улс нүүж яваа юм шиг сүрдмээр агаад ийм нүүдэл буянт, хатан гол, төвдийн өндөрлөг, зүүн өмнөд ази, зүүн хойд хятад, манжуур, сибирийн тэгш өндөрлөг, Якут-Саха, амар мөрөн, жугжур, төв, холын нуруу, беринг, Чукотын тэнгис, Аляска, хойд өмнөд америк орж, якут, солонгос, аляскад цөөн айл үлдэж ари голдуу ихэнх нь хойд өмнөд америк тивээр суурынжээ. Энэтхэгжин, Түрэгжсэн нүүдэлчин өвөг монгол европ тивийн дундуур скандинов, исланд, гренландын ус, хуурай газраар бас Перс-Иран- Энэтхэг, Казах, туркмений нүүдэлчид Аляскаар америк тив оржээ.
Америкийн уугуул иргэдийг индианчууд (энэтхэгчүүд) гэж нэрлэсэн юм. Тэр индианчуудыг олон орны судааач эрдэмтэд 30-40 мянган жилийн өмнө ази, төв азиас сибирээр дамжин Берингийн хоолойг хуурай газар байх үед америкт очиж суурьшсан гээд монголжуу төрх, хэрэглэж байсан гурвалжин чулуу багаж, хөх толбо, Алеут, Телинкит, чоно, нивх зэрэг найман аймаг салхи, Арда, Кечуа (хэцүү) гэсэн монгол нэртэй омгууд сууцаа гэр гэх ба газар тэнгэр нар сар шүтэн биеийн бүтэц, хэл аялгуу, ёс заншлын талаар ондооссон монгол гарвалтай. Монгол цамтай адил зүйл их бий.
Ацтек, Майк, Инк улс голлон нүүдэлчин 100 гаруй овог аймагтай. Майя аймгийн хот улсууд математик, одон орон цаг уур, цаг тоолол, бичиг соёл их хөгжсөн. Майя овгууд өвөг монголын Дарвид хэлээр ярьдаг байж, тэдний өвөг дээдэс нь Мексик, Америк, Колумби, Боливи, Перу, Экватор, Гондурас, Гватемол, Парагвай Төв америкт бараг 40000 пирамид, 150 хот балгас, 5000 бичээс, 1500 чулуун хөшөө дурсгал бий болгосон юм. Алс холын индианчууд Жанрайсиг бурхан бүтээж байхад нутгийнхаа шорооны дээж ирүүлж байв.
Нүүдэлчдийн үйлдвэрлэл нарийн технологи дагуу явагдаж баялаг бүтээн өөрсдийн хэрэгцээг хангаад бусдад түгээн бас арвижуулж нөхөн болон өргөтгөх ойрын хэтийн төлөвлөгөөтэй ажилладаг. Өвөг дээдэс, эцэг эх сайн хүмүүсийн арга туршлага их ой санамжинд тулгуурлан сайныг дагавап сарны гэрэл, хүн болох багаасаа гэх мэт цэцэн үгс, үлгэр домог туульсаар бататгасан буй.
Монгол нүүдлийн соёл иргэншил хүмүүний түүхийн ихэнх үеийг үүрч ирсэн, олон эргэлтийн суурь үндэс, байгаль хүний хүйн хэлхээ холбоог мөнхлөх, хөх тэнгэр бурхадын захиа даалгавар бололтой. Эх байгалиас холдсон бүхэн үгүй болох тэр эринд төгс төгөлдөр болон эргэж ирэх их соёл болой. Монголын нүүдлийн соёл иргэншил нь амьдралын төлөө гэр бүл, хот айл, саахалт, овог аймаг, улс гүрний, хүмүүнлэг ёсны гал голомт залгамж чанар ил тод, үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл, хөдөлмөр хүмүүжил, ёс суртахуун, дадал заншил цогцсоор бүрддэг бусад иргэншлээс давуу талтай. Хөх тэнгэр, хөрст дэлхий, алтан нар, алиман сар, хайрхан уул овоо.
гол мөрөн. булаг шанд, газар шороогоо бурхад лус савдагаар эзэгнүүлж бишрэн хайрлах сургаал ухаан буй болгон “хөх тэнгэрээ шүтэх ухаан”, Чингис хааны “Мөнх тэнгэрийн хүчин дор” томьёолол (м.м сонин, 2015 он 008) нь өнөө үед судааач эрдэмтэдийн анхаарлыг улам татаж байна. Байгалиас авах өгөхийн ухаан нүүдэлчдийн гол философи учраас эзэн лус савдагаас нүүж буух газар гуйн гол ус бохирдуулах, газарт гадас үлдээх, уул толгодын чулууг ховхлох, нялх ногоо зулгаах, залуу мод огтлох зэрэг маш олон цээрлэх үйлдэл, хайрлаж хамгаалах тахилга залбиралын олон ёс заншилтай.
Эх байгаль энэ бүхний хариуг сайнаар илгээн хайрладаг. Гэтэл өнгөрөгч хэдхэн зуунд хэт суурьшил түүний үйлдвэржил түлш эрчим хүчний үнэмлэхүй хэрэглээ эх байгалиа орилж чарлатал ухаж түнхэн газрын гүний ус эрдэс сорогдож уулс хөрсшороо хэврэгшин салхи шуургаихэсчбайна.Н дайны эцэст түүхийн бүх хугацааны хүний тоо хоёр тэрбум байснаа 70-хан жилд 3.5 дахин өсч дэлхий бидний хөлд дарагдлаа. Бас бодох л зүйл. Дэлхийн дулаарал нэмэгдэн манай гаригийн хөргөлтийн тогтолцоо алдагдаж хойд өмнөд туйлын цас мөс хурдтай хайлж далай тэнгис хуурай газраа залгиж байна.
Монголчуудын нүүдлийн соёл иргэншлээс зугтаасан хөгшин европ тэргүүтэй улс орнууд онцгой дэглэм арга барилд яаралтай шилжихгүй бол дэлхий ээжээ хэт их гомдоож байна. Нэг л өдөр бага зэрэг шилгээхэд ухаант хүмүүн та бид хумхын тоос лугаа хийсэх болно шүү. Хүний мөс, хүний мөн чанар гэж агуу зүйлс бий. Монгол нүүдлийн соёл иргэншил үүнд тулгуурлаж байдаг билээ.
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, судлаач
Н.БААТАР
URL: