Л.Б0ЛДЫН ГАВЬЯА ЮУ, ГАЙ ЮУ?!

4769be67cb5dc552cff60194a59ad970Түүний талаар АТГ-аас Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн мэдээлэл, үүнд өгсөн өөрийнх нь тайлбарыг харьцуулж үзвэл чухамдаа “гэм зэм олж тохох” гэсэн улс төрийн гэмээр захиалга ил тод ханхалж байх шиг харагдана.

Авлигын эсрэг тэмцэл нь ардчилсан нийгмийн амин чухал асуудлуудын нэг хэдий ч энэ ойлголтыг улстөрчдийн эсрэг үзэл суртал, зэвсэг болгон ашиглах нь асар том гажуудлыг бий болгох урхагтай. Чухам ийм сануулгыг хэлж, ярих цаг нь болсон гэдгийг Өршөөлийн хуулийг дагалдсан олон баримт, үйл явдлууд харуулж байх шиг.

Өнгөрсөн хугацаанд АТГ -т шалгагдаж байгаа гэсэн тодоттол зүүж, гэмтэй гэмгүй нь тогтоогдохгүй удаж байгаа улстөрчдийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд юм. Тэрбээр өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хууль, хяналтын байгууллага бол гэмгүй хүнд хэрэг олж тохдог биш гэм зэмгүй гэдгийг нь шалгаж тогтоодог, хүний эрхийг хангах үүрэгтэй байгууллага байх ёстой” гэж мэдэгдэж байсан нь учиртай аж. Өнөөдөр түүний талаар АТГ-аас Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн мэдээлэл, үүнд өгсөн өөрийнх нь тайлбарыг харьцуулж үзвэл чухамдаа “гэм зэм олж тохох” гэсэн улс төрийн гэмээр захиалга ил тод ханхалж байх шиг харагдана.

Батлан хамгаалахын сайд байхдаа буюу 2011 онд Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд багаа илгээх зардлыг банкньг зээлээр авч, үүндээ хүү төлсөн нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж буйг Л .Болд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Үнэндээ энхийг сахиулах ажиллагааг НҮБ өөрөө санхүүжүүлдэг ба Монголын Засгнйн газарт зохих төлбөр өгдөг. Энэ эх үүсвэрээс банкны зээлийг хугацаанд нь эргүүлэн төлсөн, ингэхдээ улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй гэдгийг ганц Л.Болд ч биш, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд гээд албаны хүмүүс ч хэлэх байх. Тэрчлэн Өмнөд Суданд илгээсэн энхийг сахиулагчдын багт Ерөнхийлөгчийн хүү багтан үүрэг гүйцэтгэж Монголын цэрэг эрс дэлхийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгааг бид бүгдээрээ тухайн үед бахдан шагшиж байсан санагдана. Тэр үед зардал, мөнгийг нь шийдвэрлэх үүргээ Батлан хамгаалахын сайд хөсөрдүүлсэн бол Монгол Улс дахиад энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхгүй болж, олон улсын тавцанд нэр нүүрээ хөөдөх байсан юм билээ. Харин одоо болохоор хэрэг нөгөө тийш эргэж, ҮАБЗ-ийн захирамж, Засгийн газрыц тогтоол шийдвэрийг хууль журмын хүрээнд хэрэгжүүлсэн Л.Болдыг буруутгах үндэслэл болж байгаа нь хачирхалтай.

НҮБ бол дэлхий нийтийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж, бие даасан гадаад, дотоод бодлоготой улс болохыг маань илтгэж байдаг томоохон байгууллага. Энэ утгаараа тус байгууллагатай хамтран ажиллах, өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх нь бидний тусгаар тогтнолд хамаатай үйл хэрэг. Монгол Улсын хувьд НҮБ-ын өмнө хамгийн амжилтгай, нэр хүндтэй хэрэгжүүлж буй үйл ажиллагаа маань энхийг сахиулах ажиллагаанд цэрэг дайчдаа оролцуулах. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багаа санхүүжүүлсэн арга хэлбэр, энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалах сувилал байгуулсан санаачилга зэргээсээ болж “эрүүгийн гэмт хэрэг” үйлдсэн мэтээр үзэл суртлын дарамтад ороод байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болд сая, л ил тод хэлж байгаа нь энэ. Уг нь тэрбээр нэлээд эртээс энэ талаар их хурлын танхимаас байр сууриа илэрхийлж байсан ч гэмээ нуух гэсэн оролдлого мэтээр хардуулж сэрдүүлж ирсэн. Харин шалгаж байсан үндэслэл, асуудлаа АТГ нууцгүй Ил болгосон учраас УИХ-ын гишүүн Л.Болдод араас нь тайлбар хийх, ил тод ярих боломж энэ удаад бүрдэх шиг боллоо.

Монголд санхүүгийн хүндрэлгүйгээр бүгдэг ажил гэж үнэндээ ховор. Ийм бэрхшээлтэй тулгарсан хүн нь ганц Л.Болд биш байх. Түүний хувьд энхийг сахиулах ажиллагаацы бэлттэл зардлыг банкны зээлээр, энхийг сахиулагчдын сувиллын бүтээн байгуулалтыг зээл, тусламжаар тухайн үедээ шийдвэрлэсэн нь нөхцөл байдалдаа тааруулан гарц, шийдэл хайсан ажил хэрэгч алхам байсан гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Эрх биш төрийн яам байна даа, тэр бүхнийг хийж хэрэгжүүлэхдээ холбощох хууль, журамдаа нийцүүлж байсныгаа ч бичиг баримгдаа нотлон авч үлджээ. Хэрэв иймгүй бол хэргийг хэдийн нэг тийш шийдвэрлэж, гэм буруутныг яллах эрх, үүргээ хуулийн байгууллага хэрэгжүүлчих байсан биз ээ.

Энд дурдахад Л.Болдыг Батлан хамгаадахын сайдаар ажиллах үед Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 улсын эгнээнд багтсан. Өнгөрсөн оны байдлаар уг үйл ажиллагааны орлого 120 тэрбум төгрөг улсад төвлөрөөд байгаа юм билээ. Мөн энхийг сахиулагчдын сувилал шиг бүтээн байгуулалт хийсэн сайд ойрын жидүүдэд байгаагүй гэдэг. Түүнийг буруутгаж байгаа бас нэг асуудал бий нь яамны нэг албан хаагчдаа нэг өрөө-35 м.кв талбай бүхий орюн сууц олгосон явдал. Аль ч байгууллага албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг жишигтэйгээс гадна үүний цаана Монголын нөхцөлд орон сууц л яригддаг. Бүх иргэдээ байг гэхэд эхлээд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлого, хөтөлбөрийг УИХ-ын төвшиндөө ярьж шийдвэрлэдэг орон манайхаас өөр байхгүй биз. Бодит байдал ийм байхад орон сууцны асуудлаар хэрэг үүсгэх нь хэтэрхий үнэмшилгүй сонсогдож байгаа юм. Тэгэхээр “авлига” гэдэг үзэл суртлаар халхавчилсан улстөрийн зэвсэг энэ удаад Л.Болд руу чиглэчихээд байгаа нь л үнэнд ойр таамаг болов уу.

 

 

Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих