З.Энхболд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

e86a42a659f8edfb58c55d65aefcc91doriginal           Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Биата Транкман цаашид НҮБ-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг онцлон хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн боловсруулалтын талаар тодруулж, уг баримт бичигт ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгах нь чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

3453573101f58b9ab6b49045076470cdoriginal         Харин Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж байгааг дуулгаад, уг баримт бичиг нь Монгол Улсын урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.   Мөн Улсын Их Хурал ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажилладаг бөгөөд 2015 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан болохыг хэллээ.

Түүнчлэн 2012-2016 оны хооронд НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ болон Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно гэдгийг хэлсэн.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих