Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эрх олгоё гэв
Монголчууд 1990 оны долдугаар сарын 29-нд олон намын төлөөллөөс бүрдсэн нэр дэвшигчдээс сонголт хийж Улсын Бага хурлын гишүү дээ сонгож байв. Анх удаа төрийн эрх баригчдаа иргэд өөрсдөө сонгосон нь энэ бөгөөд сонгуулийн үр дүнд байгуулсан Улсын Бага хурлын гишүү д есдүгээр сарын 13-нд анхны хуралдаанаа хийн тангараг өргөж байж. Тиймээс байнгын ажиллагаатай парламент үү ссэн гэж үзэж, энэ өдөр УИХ хүндэтгэлийн чуулган зохион байгууллаа. Хүндэтгэлийн чуулган өчигдөр морин цагт эхэлсэн бөгөөд Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага Хурлын гишүү д, үе үеийн УИХ-ын дарга, гишүү д оролцов. Мөн гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар ирж хүндэтгэл үзүү лсэн юм. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн Хүндэтгэлийн чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээж, үг хэлсэн. Тэрбээр хү ндэтгэлийн чуулганы төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүү лж, 25 жилийн тэртээх энэ өдөр Улсын Бага хурлын 50 гишүү н “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь алжааваас алжаатугай, бү рэн улс минь бүү алдартугай” хэмээн хэмээн тангараг өргөж байсныг дурссан юм. Мөн ”Монголын түү хэн дэх парламентын үү сэл хөгжил”, “1990 оны Ардчилсан хувьсгал ба парламентат ёсны төлөвшил”, “ Монголын парламентын төлөвшлийг гүнзгийрүү лэх нь” сэдвээр илтгэл тавилаа.
БАГА ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ 120 ТӨГРӨГИЙН ТӨЛӨӨ ОГЦРУУЛЖ БАЙЛАА
УИХ-ын дарга З.Энхболд Монголын парламентын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр Улсын Бага хурлын анхны гишүү нээр сонгогдож байсан бөгөөд тэр үеэ дурссан. Одоогийн Ерөнхийлөгч маань, тэр үед гишүү дийн тангараг өргөх үгийг хамт сонгогдсон Маам гуайтай хамтран бэлдэх үү рэг хүлээж байжээ. “Бодоод, бодоод их эзэн Чингис хааны үгээс өөр тангаргын үг олоогүй. Тиймээс Чингис хааныхаа захиасаар тангараг өргөж байлаа. Гишүү д ч тангаргын үгэнд байсанчлан алд биеэ алжаан ажилласан” гэж онцлон дурдав. Мөн тухайн сонгуульд ардчилсан хүчин “навс” ялагдсан, гэвч бид маш их баяртай байлаа. Баяртай байсны учир нь ард түмэн төрөө өөрөө байгуулдаг болсонд юм хэмээсэн. Тэр үеийн МАХН ч нийгмийн энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байсан гэдгийг ч хэллээ. Улсын Бага хуралд сонгогдсон гишүү д итгэл үнэмшилдээ үнэнч, төр барина гэдэг эрх ямба биш, эрх үү рэг гэдгийг маш сайн ухамсарласан байсан. Эрх үү ргийг дагаж хариуцлага, ачаа ирдгийг мэдэрч итгэл үнэмшилдээ үнэнч баг ажилласан. Тиймээс бид одоо ч бие биедээ үргэлж татагддаг гэв. Түү нчлэн Үндсэн хуулийн “автор” Ч.Чимэд агсан агсан “Томилолтын мөнгөнөөс найман төгрөг илүү зарцуулснаа цалингаасаа төлдөг байлаа” гэж ярьж байсныг ч өгүү лэв. Тэр үед Засгийн газрын 20 дугаар тогтоол гарч, бараа бү тээгдэхүү ний үнийг чөлөөт үнийн тогтолцоонд шилжүү лж байв. Энэ нь бараа бү тээгдэхүү ний үнэ нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгдсэн хэрэг.
Энэ үеэр 120 төгрөгийн үнэ бү хий хоёр ширхэг дуу хураагч худалдан авсан Улсын Бага хурлын гишүү н өөрөө буруугаа хүлээн огцорч байсныг ч дурсав. Ерөнхийлөгч одоогийн эрх мэдэлтнүү дийн үйлдэлтэй жишихийн тулд дээрх жишээг ярьсан нь ойлгомжтой. Тиймээс энэнээс хойш түү ний үг нэлээд “ширүүссэн”. Төрийн мөнгөнөөс найман төгрөг илүү зарцуулснаа эргүү лж төлдөг байсныг хэдэн сая, тэрбумаар хөрөнгө идчихээд буцааж төлдөггүй, хариуцлага ч хүлээхгүй байгаатай холбосон. Бага хурлын гишүү дийн ёс зүйг одоогийн албан тушаал булаацалдагсдтай ч харьцуулсан. Сайдын суудлын сураг сонсоод ямар “дүрд” хувирч байгааг, ийм үйлдлээс болж төрийн нэр хүнд унаж байгааг хэлж, зайлшгүй ажил хэрэг болгох гурван санал дэвшүүллээ.
1.Хариуцлагатай байя “Юуны түрүү н ёс зүйтэй улс төртэй болъё. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Тиймээс хариуцлагыг дарга нараас эхлүү лье. Хуулийг ч дээрээсээ эхлэн биелүү лэх ёстой. Цаашлаад улс төрийн, иргэний, захиргаа, эрүү гийн хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлага байхгүй бол ардчилал үгүй. Би үү нийг улсаа бодож хэлж байгаа юм. Заавал улс төрд байх гэж санаархан, бү дүү лэг авираа гаргаж Монгол Улсыг хохироож болохгүй. Төрийн мөнгийг идсэн бол буцааж төлөөд, түү нийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй” гэлээ. Хариуцлагатай болгохын тулд Төрийн албаны, Улс төрийн намуудын тухай, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтныг эргүү лэн татах зэрэг хуулийг энэ парламент яаралтай баталж, дараагийн сонгуулиас өмнө хэрэгжүү лж эхлэх ёстой гэж Ерөнхийлөгч УИХ-ын гишүү дэд хандан хэллээ.
2.Гүйцэтгэх засаглал тогтвортой, бүтээлч байх хэрэгтэй Ингэхийн тулд Ерөнхий сайдад кабинетаа бү рдүү лэх эрхийг олгох ёстой. Засгийн газар тогтвортой, үр ашигтай ажиллах хууль эрхзүйн орчинг бү рдүүлэхгүй байна. Тиймээс Засгийн газарт өөрийн хүнээ оруулж ард нь хошуугаа шургуулчихаад сороод байна шүү дээ. Өвстэй хашаанд хургаа оруулчихаад таргалуулж байгаад нядалж идэхтэй яг ижил энэ үйлдэл олон давтагдлаа. Одоо больё. Өнөөдөр манайд ширэнгэн ойн хууль үйлчилж байна. Ширэнгэн ойд ямар хууль үйлчилдгийг бид мэднэ. Зарим хүн миний үгнээс ичиж байгаа байх. Миний нэрийг хэлчихвий гэж санаа нь зовж суугаа болов уу. Би сайд болохгүй бол чи болохгүй гэсэн адын аргаасаа одоо татгалз. Үр хойчид чинь нүгэл болно. Төр гэдэг хэцүү зүйлийг зохицуулах үү рэгтэй. Шуналаасаа болж, сайдын суудлын сураг сонсоод үнэт зүйл, зарчмаа мартан дайрч байгаа нь ямар адгийн юм бэ хэмээн Ерөнхийлөгч бухимдлаа илэрхийлсэн. Мөн гүйцэтгэх засаглалыг бү тээлч болгох хоёр дахь санал бол Ерөнхий сайдыг УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй болгон хуульчилж өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
3.Монгол Улс байнга төвийг сахисан орон гэдгийг дэлхий дахинд удахгүй зарлана “Өвөг дээдэс маань асуудалд голч ноён нуруутай ханддаг байсан. Эхийг эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг нь ч төвийг сахих бодлого. Байнга гэдэг нь бодлогоо зарлаад хаячихгүй үргэлж хэрэгжүүлнэ гэсэн санаа. Төвийг сахина гэдэг манайд шинэ зүйл биш. Өнгөрсөн 25 жил Монгол Улс төвийг сахих бодлогын агуулгыг нь хэрэгжүүлж ирсэн. Одоо түү ндээ нэр өгч байгаа л хэрэг. Зохиол нь байсан, одоо гарчгаа өгч байгаа гэсэн үг. Төвийг сахина гэдэг аюулгүй байдал, газар нутгийн бү рэн бү тэн байдлаас эхлээд манайд халдахгүй бол бид бусдад халдахгүй гэсэн үг. Энэ нь төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Өөрийн хүчинд найдаж, бусад улстай нээлттэй хамтран цаашид хөгжинө гэсэн үг. Төвийг сахих бодлогоо бид өөрсдөө зарлах бөгөөд үү нийг хэн ч албадаж шахдаггүй. Мөн үү нтэй холбоотой өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин, арми, батлан хамгаалах салбараа бэхжүү лэх ёстой. Манай улсын зэвсэгт хүчин ийм чадавхтай гэж бид үзэж байгаа. Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн түү хэн ойн хү ндэтгэлийн чуулганы үеэр үү нийг хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газар удахгүй дэлхий дахинд Монгол Улс төвийг сахьсан орон болсон гэдгээ зарлах байх. Үүний дараа УИХ холбогдох хууль тогтоомжийг батлах ёстой” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогод баритмлах саналаа илэрхийллээ.
БИДНИЙГ ХУРЛЫН ДЭГ БИШ СЭТГЭЛ ЗҮРХ МААНЬ НЭГТГЭДЭГ БАЙЛАА
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлсний дараа УИХ-ын гишүү н Р.Гончигдорж чуулганы индэрт гарсан юм. Тэрбээр 1990 оны Улсын Бага хурлын даргаар ажиллаж байсан. Түүний хэлсэнчлэн “Эцэг парламент” болох Улсын бага хурал 25 жилийн өмнөх энэ өдөр анхны дэгээ баталж байжээ. “Гэхдээ биднийг дэг биш сэтгэл зүрх маань нэгтгэдэг байсан” хэмээн тэрбээр ярилаа. “Эцэг парламент”-ын спикер Улсын Бага хурал шинэ Үндсэн хууль баталснаас гадна малыг хувьчлах шийдвэр гаргаж байсныг дурдсан. Гэхдээ “мал төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан нь зөвхөн малыг хамгаалалтад авсан хэрэг биш. Монголын төрт ёсны уламжлал, соёл иргэншлийг баталгаажуулан, нүү дэлчин соёлоо хамгаалан үлдэх шийдвэр байсан юм гэлээ. Тэрбээр монгол хүн бү рийн сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, үе үеийн парламент, парламентчид сэтгэл, итгэлийнхээ нэгдлээр ухаанаа уралдуулж, үгүйсгэлийн биш үргэлжлэлийн бодлогоор яваасай гэсэн ерөөл өргөсөн юм.
Энэ дашрамд, өнгөрсөн хугацаанд УИХ-ын зургаан сонгууль болсон бөгөөд
Н.Багабанди /1992-1996/,
Л.Энэбиш /1996-2000/,
С.Төмөр-Очир /2001-2004/,
Н.Энхбаяр /2004-2005/,
Ц.Нямдорж /2005-2007/,
Д.Лүндээжанцан /2007-2008/,
Д.Дэмбэрэл /2008-2012/ нар УИХ-ын даргаар ажиллаж байжээ. Мөн Улсын Бага Хурал болон зургаан удаагийн парламентад давхардсан бус тоогоор 326, давхардсан тоогоор 534 хүн гишүү нээр сонгогдон ажилласан баримт байна. Тэдний дотор долоо болон зургаан удаа сонгогдсон гишүү н тус бүр хоёр, таван парламент дамжин сууж байгаа гишүүн дөрөв байдаг ажээ.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: