Shoes love хими цэвэрлэгээний салон иргэдийг хохироож байна

IMG_93891

Shoes love хими цэвэрлэгээний газрыг гутлын салон гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Хайртай бүхнээ хайрлая уриатай энэхүү байгууллагынхан хувцас, гутал, цүнх угаалга цэвэрлэгээнээс гадна хивс цэвэрлэгээ, албан байгуулага, оффис цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтэлийн үйлчилгээ явуулдаг байна. Гэвч энэхүү байгууллага үйлчлүүлэгчийнхээ цэвэрлүүлэх гэж өгсөн хувцасыг цэвэрлэх нь байтгуай улам ихээр бохирдуулж, химийн бодисоор түлж, тэр ч бүү хэл цэвэрлэгээнд өгсөн хувцасыг яасан нь мэдэгдэхгүй болгочихоод элдвээр хэлэн тохуурахжээ.

Хэрэг явдал ийн эхэлжээ. Иргэн Б нь 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10-р хорооллын Номин супермаркет дотор байрлах Shoes love  салоны салбарт савхин хүрэмээ цэвэрлүүлж будуулахаар, пиджакандаа хими цэвэрлэгээ хийлгэхээр өгсөн байна. Тус салбарын үйлчилгээний ажилтан нь та хувцасаа 7 дугаар сарын 17-нд авч болно бид таньд бэлэн болхоор нь утасдаж мэдэгдэнэ хэмээн “шалгаж” авсан аж. 17-ний өдөр өнгөрчихөөд байхад утасдахгүй болхоор нь 20-ний өдөр явж очтол таны савхин хүрэм бэлэн будганд ороогүй байна, костьюм пиджакаа авч байх уу хэмээн угтсан аж. Ингээд цэвэрлүүлхээр өгсөн пиджакаа үйлчилгээний ажилтны хажууд гялгар уутнаас нь гаргатал тамхи, хөлс үнэртсэн бохирдолтой хэвээрээ байсан байна. Тиймээс тухайн үйлчилгээний ажилтан А-д энэ тухай хэлж үзүүлэхэд “Уучилаарай нээрээ тийм байна, та үлдээгээд явчих нэгмөсөн савхин хүрэмтэйгээ цуг авчих уу?” хэмээсэн аж. Нэгэнт үнэ хөлсийг нь төлсөн, хамт өгсөн хувцас нь бэлэн болоогүй байсан тул пиджакаа үлдээгээд явсан байна.

Үүнээс 5 хоногийн дараа таны хувцас бэлэн болчихлоо та ирж хувцасаа авна уу хэмээн тус газраас утасдахаар нь очтол дахин цэвэрлүүлэхээр өгсөн пиджакны зах нь тэр чигээрээ шарласан, савхин хүрмийн зах, ханцуй, хормойг дутуу будсан байсан аж. Хүрэм дутуу будсан, пиджакны зах шарласан байна шүү дээ гэтэл мөн л уучилаарай гомдолтой гээд дахиж буцаая та манай химичтэй ярь хэмээн нэг хүнтэй утсаар яриулахад нөгөө хүн нь утасны цаанаас шууд л өөрөө гандаж шарласан өмсөхөөргүй болсон пиджак өгчихөөд яах гээд байгаа юм гэж загинасан байна. Шинэ пиджак аваад өвөл 1-р сараас 6 сар хүртэл л өмсчихөөд танайд цэвэрлүүлэх гээд өгсөн.

Хувцасаа танай үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өгөхөд газар дээр нь шалгаж авсан шүү дээ, танай ажилтан мэдэж байгаа хэмээн тайлбарлахад тэгвэл гомдолоор буцаан явуулна гэж хэлээд манай үйлчилгээний ажилтанд үлдээчих хэмээн хариулсан байна. Ингээд нэгэнт л хавар намрынхаа хувцасыг урин дулааны улиралд цэвэрлүүлж, будуулж авъяа гэсэн бодолтой байсан Б нь за дахиж ажил битгий удаарай би энэ удаадаа ч бас тэвчээртэй хүлээе хэмээн мөн л үйлчилгээний ажилтанд хувцасаа үлдээгээд явсан байна. Ингээд тухайн газрын үйлчилгээний ажилтан А мөн хэд хоногийн дараа дахин утасдаж таны хувцас ирлээ та юутай ч гэсэн хүрээд ир хэмээн иргэн Б-г дуудсан байна. Тус газрын үйлчилгээний ажилтаны хэлдэгээр гомдол барагдуулхаар буцаагдсан хувцасаа аваад мөн л газар дээр нь шалгатал таны пиджакы шарласан хэсэг нь арай л бүдгэрч харин савхин хүрэмийг чинь будчихлаа хэмээн угтсан аж.

Гэвч пиджакны энгэрийн шарласан хэсэг бүдгэрсэнч энгэрийг нь нэмж шарлуулсан төдийгүй савхин хүрэмний будгийг шалгахаар гялгар уутнаас нь гаргатал захны будаг нь шууд ховхорч унажээ. Энэ байдлыг нь харсан үйлчилгээний ажилтанд иргэн Б нь одоо энэ хувцасыг яах вэ хэмээн хандтал та манай Т гээд менежертэй ярь хэмээн 9408хххх дугаартай холбож өгчээ. Менежертэй нь ярьтал та хэл ам битгий гаргаач энэ удаадаа үнэхээр жинхэнээсээ уучилаарай монгол хүмүүс хэл амаа ололцое хувцасаа үлдээчих пиджакийг чинь даавууны будганд оруулаад асуудалгүй болгое, савхийг чинь дахиж будаад өгнө гэсэн байна. Б нь нэгэнт би өмсөж байсан хувцасаа өгсөн учираас шинэ хувцас гэж нэхэхгүй тул пиджакаа будуулъяа харин савхиа болъёо танайх будгийг нь гаргаад хуучин байдлаар нь буцаагаад өгчих хэмээн ярилцаж тохирчээ. Үйлчилгээний ажилтан А нь энэ пиджакны өмд нь байвал авъя менежер будагнийх нь өнгө болон гандалтийг нь харах гэсэн юм хэмээн өмдийг нь хүртэл авсан байна.

3 хоногийн дараа таны өмд хэвийн байна харин пиджакийг чинь будаж өгхөөр болоод даавууны будаг гаднаас захисан 8 сарын дундуур ирнэ та өмдөө авч бай, куртикний чинь будгийг манайх гаргаж хуучин өнгөөр нь болгож байгаа гэжээ. Үүнээс хойш заасан хугацаанд нь буюу 5 хоногийн дараа савхин хүрмээ авъяа гэтэл төвөөс таны хувцас ирээгүй байна гэжээ. Учрыг тодруултал таны савхины будгийг гаргаж болохгүй байна тиймээс дахиж будаг нь хуурч унахааргүй будаж байна бэлэн болхоор нь таньд хэлье гэсэн утгагүй тайлбар хийн өнөөдрийг хүргэжээ. Ийнхүү 2 сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч хувцасаа хаанаас олж авхаа мэдхээ байсан иргэн Б нь одоо хаана хандахаа мэдэхгүй байгаа аж.

Shoes love шиг үйлчлүүлэгчийнхээ цаг зав, хөрөнгө мөнгийг үрж, ихээхэн хэмжээний хохирол учруулчихаад ямар ч хариуцлага хүлээдэггүй үйлчилгээний газрууд Улаанбаатар хотод хэд хэд байдгыг иргэд хэлдэг. Тиймээс хими цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа газруудад тавих хяналтаа сайжруулж, ажилддаа хариуцлагтай хандах шаардлагатай байгааг холбогдох албаныханд сануулая.

IMG_9383 IMG_9389-300x225 IMG_9431 IMG_9434 IMG_9437 IMG_9555


URL:

Сэтгэгдэл бичих