Манай улсад мал эмнэлгийн салбарынxан чуулж байна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын мал эмнэлгийн салбарын эмч нар бүс нутгийн малын өвчлөл, махны экспортын асуудлаар манай улсад чуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус хуралд энэ жил мал эмнэлгийн салбарын 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

Гурван улсын хэмжээнд мал эмнэлгийн салбарт тулгарч байгаа том бэрхшээл бол элбэг тохиолддог малын өвчлөл. Малд хамгийн их тохиолддог шүлхий, бог малын мялзан, өндөр хоруу чанарт томуу, гахайн өвчнүүдийг хэрхэн бууруулах, халдварт өвчин хил дамнан тархах асуудлыг зогсоох чиглэлээр төлөөлөгчид санал солилцож, илтгэл хэлэлцүүлжээ.

П.Энхбаатар

Эх сурвалж: fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих