500 мянган төгрөгийг орой, эчнээ ангийнханд олгохгүй

Оюутаны сургалтын төлбөрт “Хүний хөгжил” сангаас  491 мянган төгрөг олгох болсон. Харин Засгийн газрын тогтоол шийдвэрт хамрагдаагүй орой, эчнээ ангийн оюутнуудын сургалтын төлбөрийг “Хүний хөгжил сан” сангаас орхигдуулсан нь асуултын тэмдэг болон үлдээд байна. Энэ асуудлыг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр Боловсролын тухай хуульд албан сургалт нь өдөр, орой, эчнээ зэрэг хэлбэртэй байж болно гэж заасныг үндэслэн орой, эчнээ ангийн оюутануудад “Хүний хөгжил” сангаас 500 мянган төгрөг олгож, тооцох тухай саналыг саяхан Засгийн газрын хуралдаанаар оруулсан байна. Гэвч оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалсан сайдын санал дэмжлэг авч чадаагүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих