Байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэхийг завджээ
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гарах чиглэлд есдүгээр сарын 9-ний өдөр зорчигч О, Т нар өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 58 кг байгалийн улаан чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.
Дээрх зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч нар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэр ямар ид шидтэй цулуу болохоор нэг хэсэг нь нууцаар гаргаад, нөгөө хэсэг нь илрүүлж хурааж баатар болоод байдаг юм. Үнэ ханшийг нь тогтоогоод, татвар хураамжийг нь аваад гаргаж байвал хэдэн хүний ч гэсэн амьдралд хэрэгтэй, тас тас үсрээд байгаа төсөвт нь ч нэмэртэй юм биш үү. Юм л бол хорисон хурааснаа гайхуулах юм, тэрнийг гаргачихвал Монгол хоосорлоо юу.