Тамшаалж болдоггvй ТАВАНТОЛГОЙ

Тавантолгой хэмээгч газрын vvд нээгдэж, монголчууд хоёр иддэг, хоосон хонохгvй болох нь хэмээн горьдсоор. 2011 оны гуравдугаар сарын 31-нээс ємнє тєрсєн Монгол Улсын иргэн бvрт 536 ширхэг   хувьцаа ногдоно, удахгvй тараана гэх мэдэгдлийг Шадар сайд Н.Алтанхуяг бахархалтайгаар мэдэгдэж байснаас хойш хэдэн cap єнгєрєв. УИХ-ын 39 дvгээр тогтоолд тєрийн ємчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арван хувийг иргэдэд vнэ тєлбєргvй эзэмшvvлнэ гэж заасан заалт хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгvй. 2011 оны хаврын чуулган єндєрлєхтэй зэрэгцэн УИХ-ын нэр бvхий гишvvд vндэсний аж ахуйн нэгжvvдэд худалдах арван хувийг мєн иргэдэд хувьцаа хэлбэрээр ногдуулах тухай тогтоолын тєслийг УИХ-д єргєн бариад байгаа. Vvнийг нь Засгийн газар аль хэдийнэ дэмжихээ илэрхийлчихсэн. Гэтэл єдгєє иргэн бvрт хувьцаа ногдуулах талаар дуугарах эрх дархтан нэг ч алга. Харин тамшаалж болдоггvй Тавантолгойг хэрхэн хаагуур нь яаж хувааж байгаагийн учрыг єєрсдєє ч олохоо больчихов бололтой.

Тавантолгойн ордыг ашиглах стратегийн хамтрагчийг сонгон шалгаруулах ажиллагааг ойлгоход бэрх болсон нь холбогдох албаны хvмvvс єєр єєр зvйл ярьж буйгаас болсон хэрэг. Єєрєєр хэлбэл, Тавантолгойг ашиглалтад оруулах гэсэн Засгийн газрын оролдлого тоо бодуулж, толгой эргvvлэхээс єєр ахиц vгvй байна.

Ямартай ч БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Монгол-Оросын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болсон юм байх. Vvний зэрэгцээ баруун, зvvн Цанхи гэж хоёр хуваах нь буруу, гадны хєрєнгє оруулагч хэрэггvй, компаниудад хувьцаа хуваарилах уу, иргэдэд єгєх vv гээд тодорхойгvй асуудлууд ар араасаа хєвсрсєєр байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах учиртай. 2011 оны намрын чуулган эхэлмэгц УИХ-ын сонгуулийн хуулийнхаа ард гарах ажилтай эрхэм гишvvд зэрэгцvvлэн хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг юу л бол. 2008 оны сонгуулийн амлалтаа биелvvлэх гэсэн АН-ын бvлгийн гишvvдэд МАН нь дэгээ тавьчихгvй бол Тавантолгойг ашиглалтад оруулах шийдвэрийг УИХ цаг алдалгvй гаргах шаардлага бас бий. Хэрvvл уруул, хэлцэл тэмцэл єрнєсєєр байтал он дамжих талтай байж болохоор. Тэр болтол Засгийн газарт Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн “амыг” харахаас єєр гарц vлдээгvй бололтой.

Гэтэл хувийн нvvрс олборлогч компанийн ажил маш урагштай яваад байдаг. Тєрийн ємчид компани нь хєрс хуулалтаа жилийн ємнє эхэлж, нvvрс олборлож эхэлсэн боловч дээрээ будлиантай, бvтэл муутай байгаад байдаг. Тєрийн ємчит компани Тавантолгойн Зvvн цанхиас 2011 онд 1-2 сая тонн, 2012 онд 3-4 сая тонн, 2013 онд 6-7 сая тонн, 2014 онд 9-10 сая тонн, 2015 онд 15 сая тонн нvvрс олборлох гэсэн тєлєвлєгєє цаасан дээр байсаар л.

Гэтэл нийт экспортын 39.1 хувийг нvvрс эзэлж байна гэж статисик нь мэдээлнэ. Нэгэн vе Монгол Улсыг тэжээж тэтгэж байсан зэсийн баяжмалын экспорт 24 хувь гэж нvvрсний дараа бичигдэх болжээ. Тавантолгойг тойрсон эргэлзээтэй, ойлгомжгvй байдал дуусгавар болж, Тєрийн ємчит компанийн ажил удахгvй жигдэрч, хэдхэн сарын дараа єндєрлєх 2008-2012 оны чуулган хаагдахад байдал сайжирсан байна гэж найдах л vлдэж байх шиг.

Д.УРАН


URL:

Сэтгэгдэл бичих