Шашин шүтлэгийн улмаас таван мянга гаруй залуус цэргийн алба хаахаас татгалзжээ
Өмнөд Солонгос улсын насанд хүрсэн бүх эрэгтэйчүүд хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд тэдгээрээс өөрсдийн баримталдаг шашин шүтлэгийн улмаас алба хаахаас татгалздаг залуус байдаг аж.
Тус улсад сүүлийн 10-н жилийн турш дээрх байдлаар цэргийн алба хаахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн 5723-н хүн бүртгэгдсэн ба тэдгээрээс 5215-н хүний хэргийг хуулийн байгуулла шийдэж, 5195-н хүнд шоронд суух ял, 20-н хүнд тэнсэн харгалзах ял оноосон байна.
Тэд цэргийн алба хаах хоёр жилийн хугацаанд шашны мөргөл, зан үйл, баримтлах зарчим зэрэг нь өөрчлөгдөж, бусдын нөлөөн дор тэдний итгэх, шүтэх эрх зөрчигдөж байна хэмээн үздэг ба жилд дунджаар 500-600-н залуус дээрх шалтгааны улмаас цэргийн алба хаахаас татгалздаг байна.
URL: