Ц.Баасандорж: Гурван шүүгчэээ соливол шүүх хуралд оролцоно
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм.
Хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Уг хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхээ хэлэлцэхээр түр завсарлаад байна. Ингээд энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа.
-Ямар шалтгаанаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна вэ?
-Л.Гансүхийн хэрэгт хуваарилагдаад буй гурван шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Тухайлбал, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр ахаар нь барьцаалж, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэх гэж байж болно. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа.
-Шүүхээс хүртэл татгалзаж байна гэж хурлын үеэр ярилаа?
-Гурван шүүгчээ соливол шүүх хуралд оролцоно. Хэрэв солихгүй бол шүүхээс татгалзаж, өөр шүүхэд хэргийг шийдүүлэх хүсэлт гаргана. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх есдүгээр сарын 2-нд Л.Гансүхийн эрхэд ноцтойгоор халдаж, хорих шийдвэр гаргасан. Ер нь энэ шүүх ихэвчлэн хорих шийдвэр гаргадаг ч ихэнх хэрэг нь явц дундаа хэрэгсэхгүй болдог. Энэ мэт хүний эрхэд халдах тохиолдол бий. Тиймээс уг шүүхийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжтой байна.
Б.Анир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ Идэр шүүгч гээд байгаа мангар бацаан чи өөрөө татгалзаад гарчихаач дээ. Нийгэмд шүүхийн талаар буруу сэтгэгдэл төрүүлэхээр асуудал яригдаад байгаа бол шүүгч нь ёс зүйтэй гэдгээ харуулдаг байх чадвар ухаан алга уу? Хуучны шүүгч нар ийм асуудал гарвал “би энэ хэргийг шийдвэрлэх хувийн сонирхол огт байхгүй. миний ахын хэрэг шударгаар шийдэгдэнэ биз. тэгэхээр би энэ хэргийг шийдэхгээс татгалзаж байна” гээд хэлээд гардаг байсан. Энэ өөрөө татгалзахгүй байгаа нь Баасандоржийн үгийг нотлоод байгаа хэрэг шүү.