Эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Монос” групп хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийн нээлтийг өчигдөр хийлээ.
Энэхүү өдөрлөг нь Соёлын төв өргөөнд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран иргэдэд есөн төрлийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийх юм.
Тодруулбал, чихрийн шижин, ясны сийрэгжилт, сахар, арьсны шинжилгээг хийх юм байна. Мөн амны хөндийн эрүүл ахуй, сувилахуйн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс зохистой хооллолтын талаарх зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх хичээлүүд зааж, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх аж.
URL: