11 сая төгрөгөөр ариутгал хийжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт тарваган тахал гарсантай холбогдуулан тэр орчмын 500 га газрын тарваганы нүхэнд ариутгал халдваргүйтлыг хийжээ.
Тус газрын голомт сэргэж олон жилийн давтамжаар жил бүр өвчлөл гарах магадлалтай байгаа учраас ариутгалыг Зооноз судлалын мэргэжилтнүүд хийж зарцуулагдах 11 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргажээ.
Тарваган тахлын нэгдүгээр хавьтал авсан иргэн бүрэн эдгэрч жирийн дэглэмд шилжсэн ажээ.
URL: