Сирийн 4 сая гаруй иргэн дүрвэжээ
НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлаг мэдэгдсэнээр иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн Сириэс дүрвээд байгаа гэнэ.
2011 онд мөргөлдөөн эхэлснээс хойш Сирийн 4088000 хүн хөрш улсууд руу дүрвэсэн бөгөөд тэдний 1.94 сая нь Туркэд, 1.11 сая нь Ливанд, 630 мянга нь Иорданд, 250 мянган нь Иракт очжээ. Харин 150 мянган хүн Египет болон Хойд Африкийн бусад улс руу дүрвэжээ.
П.Энхбаатар
URL: