Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай шинэ мэдээлэл олны анхаарлыг татлаа

АНУ-ын Нью Йорк хотод манай гарагийн олон сая хүний хүслийг даллаж байсан дэлхийн худалдааны төвийн “Ихэр цамхаг”-ийг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид нураасан. Тухайн үед хоёр ширхэг иргэний агаарын тээврийн онгоцыг барьцаалж, улмаар мөргөн нураасан юм.

Тэр цагаас хойш 14 жил өнгөрчээ. АНУ өөрсдийг нь халдан довтолж, олон зуун хүний амийг хөнөөсөн энэхүү хэрэгт алдарт “Аль-Кайда” бүлэглэлийг буруутаж байлаа. Мөн дээрх халдлагаас хойш О.Бин Ладен гэгч эрийн хойноос хөөцөлдөж, амийг нь хөнөөж байж санаа нь амарсан.

Гэтэл есдүгээр сарын 11-ний халдлагыг Саудын Арабын тал захиалсан гэсэн шинэ мэдээ гарсан юм. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд Нэгдсэн улсын хэвлэлээр үүнтэй холбоотой мэдээлэл их гарах болжээ.

Дэлхийн худалдааны төвийн халдлагад холбогдуулан Колорадогийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа Францын иргэн, 46 настай Закария Муссауи анхны мэдээллийг өгсөн байна.

Тэрээр 2014 оны есдүгээр сард Муссауи Оклахома-Сити (Оклахома муж) хотын шүүхэд захидал явуулсан бөгөөд түүний Норман хотын нисэхийн сургуульд суралцаж байсан зардлыг саудын нэгэн жонон төлсөн гэж бичжээ. Хоригдол ивээн тэтгэгчийнхээ нэрийг хэлээгүй байна. Гэхдээ түүнтэй уулзаж байсан гэв. Саудын жонон зөвхөн түүний ч биш есдүгээр сарын 11-нд онгоцнуудыг барьцаалан авсан 19 хүний сургалтын зардлыг даажээ.

Муссауи энэ талаар мэдээд шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхөд бэлэн гэсэн юм. Гэхдээ Франц эр өмнө нь энэ талаар янз бүрийн мэдэгдэл хийж байсан учраас шүүхэд түүнээс мэдүүлэг авахгүй байж болох талтай юм байна.

Э.Гүнтөмөр

mongolcom.mn


URL:

Нэр: zochin Огноо: 8 September 2015

bas taivan bgaa Saudiin Arabiig bombogdoh nuu . amar taivan bgaa uls ornuudiig zugeer orhi

Сэтгэгдэл бичих