Адгийн муугаар тарчилж үхсэн Каддафийн аймшигт зөгнөл биеллээ

Адгийн муугаар тарчилж үхсэн Каддафийн аймшигт зөгнөл биеллээ. Их зантай, дээрэлхүү Европын шарил дээр сийлэх үгийг Ливийн тэргүүн Муаммар Каддафи хэлснийг олон улсын тоймч Юрий Городненко эргэн сануулж байна. Ингээд түүний нийтлэлийг товчлон та бүхэнд хүргэж байна.

Ливийн тэргүүн Муаммар Каддафи европчуудад хандан “Та нар тамд шатна даа” гэж сэрэмжлүүлсэн билээ. Тэрээр 2011 онд бичсэн ил захидалдаа”Та нар Африкийн цагаачлалын урсгалыг Европ руу үл нэвтрүүлэгч ханыг бөмбөгдөж байна. “Аль-Кайда”-гийн алан хядагчдыг зогсоодог ханыг бөмбөгдөж байна. Энэ хана нь Ливи орон байсан юм. Та нар түүнийг сүйрүүллээ. Та нар ёстой мангарууд, тэнэгүүд. Африкаас мянга мянгаар нь дүрвүүлснийхээ төлөө, “Аль-Кайда”-г дэмжсэнийхээ төлөө та нар тамд шатах болно. Тэгэх л болно” хэмээжээ.

Өнөөдөр Ойрхи Дорнод, Хойд Африкийн дүрвэгсэд хэрхэн Европын орнуудыг довтолж байгааг хараад өөрийн эрхгүй Каддафийг эргэн дурсч байна. 1500 жилийн өмнөх үйл явдал давтагдлаа.

Хүннүчүүд, готууд, франкууд, аланчууд IV-V зуунд эхлээд Ромын эзэнт гүрэнд шилжин суурьшсан. Дараа нь ичгүүр сонжуургүй, завхай зайдан эртний Грек, Ромыг арчаад хаясан билээ. Тэгэхэд үүнийг Бурхны шийтгэл хэмээж байсан. Зэрлэгүүд өөрсдийн эзлэгдсэн эх орныхоо төлөө, газар нутгаа дээрэмдүүлсний өшөөг авсан юм.

Харин өнөө цагт мусульманы цагаачид үнэн хэрэгтээ Европт яг ингэж хандаж байна. Тэдний эх орнуудыг Өрнөд сүйрүүлсэн, Иракийн дайн ба Арабын хаврын үр дүнд. Дүрвэгсэд өнөөдөр Европын холбоонд өш хонзон өвөртөлж ирсэн, тэд өшөөгөө авахаар шунаж байгаа.

Европ түүхээсээ сургамж авсангүй. Уг нь ЕХ-ны эрх баригчид шуурхай арга хэмжээ авмаарсан, гэтэл тэд хариуцлагаас зугтаахаас өөр юу ч хийхгүй байна. Ромын ихэс дээдэс ч яг тэгж байсан билээ.

…Их Британи шууд “гараа угаав”. Тус улсын Дотоод хэргийн сайд Тереза Мэй “Лондон дангаараа дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй шийдвэр гаргах болно. Дотоод хилгүй Европ тивийн бодлогыг шүүмжилж байна” хэмээжээ. Тэр бүү хэл Их Британий парламентын доод танхим өнөөдөр Европын холбооноос (ЕХ) гарах шийдвэрийг дэмжлээ.

Иймээс ЕХ одоо шинэхэн гишүүн орнуудаа (Албани, Македони, Серби, Черногори, 1987 оноос өргөдөл өгсөн Анкара) албадаж дүрвэгсдийг ав хэмээж байна. Бас болоогүй ээ, Орост саймширч дүрвэгсдийн асуудлыг шийд гэх боллоо.

…Дүрвэгсдийн давалгааг үнэндээ улс дамнасан өрнөдийн корпорациуд зохион байгуулсан талаарх шинэ шинэ баримтууд илэрсээр. Ялангуяа Айн Рэндийн хүрээлэн (The Aen Rand Institute) гол үүрэг гүйцэтгэжээ. Чухам энэ байгууллага л үзэл суртлын гол өлгий болж, дүрвэгсдийг ЕХ-нд авчирч нийлүүлэх гол санаачилга гаргасан.

Зохион байгуулалттай их нүүдлийг өдөөгч “The Aen Rand Institute”-н төв байр нь АНУ-д байдаг ба израил гаралтай Ярон Брук толгойлдог. “The Aen Rand Institute” бол анхнаасаа АНУ, НАТО л Арабын орнуудыг бөмбөгдөх ёстой, аюул учруулаагүй байсан ч хамаагүй гэж байсан билэээ. Харин Ярон Брук биечлэн исламын эсрэг кампанит ажлуудыг толгойлдог хүн.

Айн Рэндийн залгамжлагчид “Юугаар ч хязгаарлагдахгүй капитализм даян дэлхийд ноёрхох ёстой. Төрийн байгууллагууд зөвхөн том өмчүүдийг л хамгаалах үүрэгтэй” гэдэг. Тус байгууллагыг үнэндээ АНУ, Их Британи, Израилийн олигархиуд (Ротшильдийнхэн, Морганыхан, Варбургийнхан гэх мэт) ивээн тэтгэдэг. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төвбанк) ил тодоор дэмждэг. Дашрамд дурдахад, “The Aen Rand Institute” нь 2009 онд Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын гол “тархи” байсан билээ. Тэд яагаад ийм алхам хийв? Тэдэнд ямар хэрэгтэй юм бэ?

Үндэстэн дамнасан корпорациудад хямд ажлын хүч хэрэгтэй, маш хямд. Гэтэл Европын Холбооны нийгмийн стандарт нь АНУ-аас ч өндөр бөгөөд энд Үйлдвэрчний эвлэлийн өмгөөлөл хамгаалалтад байдаг. Үүнийг л өөрчлөхийг АНУ оролддог, энд л нөгөө мянга мянган цагаач хэрэг болно. Цагаачид 3-4 дахин бага цалинтай ажиллах бөгөөд тэдэнд ямар ч даатгал, нийгмийн халамж тэтгэмж өгөхгүй. Хамгийн гол нь цагаачид ямар ч Үйлдвэрчний эвлэлд элсэхгүй, улмаар энэ байгууллагыг нурааж устгахад тустай.

Нийгмийн дунд давхарга алга болно. Лалын шашинтнууд бөөн бөөнөөр ирсээр Европын уламжлал, соёл, шашин шүтлэгийг ч нураах юм. Харь оронд ирсэн лалынхан уламжлалт ёс суртахуунаа уландаа гишгих болно. Тэднийг ашиглан гэмт бүлэглэл байгуулж, улмаар нийгмийн хууль эрх зүйн ухамсрыг өөрчилнө. Цагаачид тэгээд бас ЕХ-г үзэн яддаг учраас бүхий л уламжлал, ёс суртахууныг үл тоон амьдарч буй улс орондоо юугаар ч холбогдохгүй. Том капитал, корпорациудад яг энэ л хэрэгтэй, эх оронч үзэлгүй, бахархах юмгүй ер нь ямар ч үнэт зүйлгүй хүмүүсээс бүрдсэн нийгэм.

Өрнөдийн ирээдүй бол мөнгө, бүхнийг захирдаг мөнгө. Европ номхон хүлцэнгүй, дуулгавартайгаар цаазлуулахаар явж байна. Тэднийг өрөвдөх сэтгэл өчүүхэн ч алга. Югослав, Ирак, Ливи, Сирийг нураан сүйтгэж дүрвэгсдийн урсгалыг бий болгосон Европ өөрийгөө устгах замаа өөрөө сонгосон.

Тэгээд ичгүүр сонжуургүйгээр Каддафийг хөнөөж, түүний сэрэмжлүүлгийг шоолж инээж байлаа. Гэвч Каддафийн зөв байжээ.

Их зантай, дээрэлхүү Европын шарил дээр сийлэх үгийг Ливийн тэргүүн Муаммар Каддафи хэлсэн. “Та нар тамд шатна даа. Африкийн цагаачлалын урсгалыг Европ руу үл нэвтрүүлэгч ханыг та нар бөмбөгдөж байна. “Аль-Кайда”-гийн алан хядагчдыг зогсоодог ханыг бөмбөгдөж байна. Энэ хана бол Ливи орон. Та нар түүнийг сүйрүүллээ. Та нар ёстой мангарууд, тэнэгүүд. Африкаас мянга мянгаар нь дүрвүүлснийхээ төлөө, “Аль-Кайда”-г дэмжсэнийхээ төлөө та нар тамд шатах болно. Тэгэх л болно”.

Дүрвэгсдийн их нүүдлийг хэн өдөөсөн талаар дэлгэрэнгүй: http://mnews.mn/news/7/single/25304

М.Цогзолмаа, www.mnews.mn


URL:

Tags:

Нэр: Золоо Огноо: 10 September 2015

Каддафи түүний баян чинээлэг улсыг сүйрүүлсэнийхээ горыг одоо Европ, дараа нь Америк хүртэх боллоо. Өнөө Ливи, Сири ямар байдалтай байгааг бүх дэлхий мэдэж байгаа. Дэлхийн Америк ардчилал гэж энэ дээ. өөрт таалагдахгүй байгаа улс, түүний нийгмийг өлмий дороо сөхрүүлэх гэсэн эдний арчаагүй оролдлого.

Сэтгэгдэл бичих