Галт тэргэнд дайруулсан охины бичлэг олджээ

1fs23sdfsf

Өнгөрсөн сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаа тарж яваад сураггүй алга болсон. Улмаар охиныг дөрөв хоногийн дараа галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон билээ.

Талийгаач охины хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа юм.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хамгийн сүүлд охины төмөр замаар алхаж яваа бичлэг олдсон байна. Охин үүрийн 4 цагийн үед гэрээсээ гараад төмөр зам бараадан алхаж байсан аж. Энэ нь охин өөрөө амиа хорлосон байж болзошгүй гэж үзэх нотолгоо болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад галт тэрэгний жолооч  “Охин галт тэрэгний урдуур гэнэт гарч ирсэн. Хэн нэгэн түлхээгүй. Ганцаараа явж байсан. Галт тэрэг дуут дохиогоо хангинуулсан ч охин гэнэт галт тэрэгний урдуур орсон” гэж мэдүүлжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 September 2015

тэр сүүлд суусан такси.г нь олох хэрэгтэйшдээ ажила тарад аав руу гаа одо очло гэсэн хүн яахара 4цагт гэрэсэ гарад явчдаг байнаа худлаа солиорчхима таксины жолооч хүчиндсэнч ям билүү

Сэтгэгдэл бичих