“Л.Гансүхийн шүүх хурлыг хэзээ ч хорих ангид хийлгэхгүй”

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсонтой холбогдуулан Л.Гансүх шүүх хурлыг шүүх танхимд явуулахгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байгаа. 358e03_MPA_PHOTO_-8543_x800Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийж шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийнэ гэвэл шүүх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “Шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хүсэлтийг миний бие 2015 оны наймдугаар сарын 27-ны өдөр гаргаж, есдүгээр сарын 1-ний өдөр ШЕЗ-өөс шүүх хурлыг нээлттэй явуулж байгаа учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Ингээд шүүх хурал есдүгээр сарын 2-ны өдөр товлосон хугацаандаа эхэлсэн хэдий ч гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Гэрч ирээгүйн төлөө шүүгдэгчийг хорьж, шүүх хурлыг хорих ангид хийхээр болж байгаа нь үнэхээр хачирхалтай.

Гэрч ирээгүйн төлөө шүүгдэгчийг хорьж, шүүх хурлыг хорих ангид хийхээр болж байгаа нь үнэхээр хачирхалтай.

Ер нь шүүхийн зүгээс олны анхаарал татсан гэмт хэргүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс далд, шүүх ангид хийдэг жишиг тогтоод байгаа. Л.Гансүхийн шүүх хурал ч энэ жишгээр болох гэж байна. Л.Гансүхийн хувьд үүнийг эсэргүүцэж байгаа учраас есдүгээр сарын 2-ны өдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хандаж шүүх хурлыг шүүх танхимд хийх хүсэлт хүргүүлсэн бөгөөд хорих ангид явуулна гэвэл өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа. Одоогоор хүсэлтэд хариу ирүүлээгүй байна.

МУ-ын үндсэн хуульд Шүүх дангаараа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг ч өнөөдөр хорих ангитай хамтарч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги бол чанга дэглэмтэй хорих анги. Энд энгийн иргэд нэвтрэх эрхгүй байдаг. Сэтгүүлчид бол бүр орох эрхгүй. Хорих анги бол хоригдлуудад зориулсан байр. Гэрэл дулаан, агаар, битүүмжлэлийг хоригдлуудад зориулан төлөвлөсөн. Ийм байранд өмгөөлөгч нарыг бүтэн өдөржин залхаан цээрлүүлж, шүүх хурал явуулж болохгүй. Тиймээс шүүх хурлыг хорих ангид хийвэл өмгөөлөгчид оролцохгүй. Л.Гансүхийн шүүх хурлыг хэзээ ч хорих ангид хийлгэхгүй. Шүүх хурал нээлттэй болох ёстой. Олон нийтэд шууд хүрэх ч ёстой” гэлээ.


Л.Гансүхийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлсэн хүсэлт


URL:

Сэтгэгдэл бичих