Өсвөрийн шигшээ баг урд хөршийг зорилоо
БНХАУ-ны нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14 өдрүүдэд хөлбөмбөгийн зүүн ази тивийн фестиваль зохион байгуулагдаж байгаа юм.
14 хүртэлх насны өсвөрийн тамирчдын дунд зохиогдож буй уг тэмцээнд Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, ХонгКонг, Тайвань, Макао, Гуам, Монгол, Хойд Марианы арал зэрэг нийт 10 улсын тамирчид өрсөлдөх юм.
Азийн шилдэг улсуудтай өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг тамирчид оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.
URL: