Их Британийн сэлфи нийслэл Блэкпүүл
Их Британийн Блэкпүүл хотод олон зуун хүмүүс далайн эргийн наранд шарлагын газар дээр зургаа авахуулахаар цугларчээ. Тэд энэ үеэрээ хамгийн урт үргэлжлэх сэлфи зураг авалтыг хийн Гиннесийн амжилтын номд багтах зорилго тавьсан гэнэ.
Энэ ажиллагаанд оролцохын тулд эхлээд бүртгүүлж, улмаар дараалалд зогсоод өөрийн ээлжийг ирэнгүүт дэргэдээ байгаа хүнтэй хамт сэлфидэх ёстой байв. Дүрэм ёсоор бол дараалалд зогсож байсан хүн болгонд гэрэл зургаа даруулахад шаардлагатай нэг минутын хугацаа байсан гэнэ.
Орон нутгийн иргэд 531 сэлфи зургийг даржээ. Энэ флэшмобын ачаар хэвлэлүүд Блэкпүүл хотыг Их Британийн сэлфи нийслэл тодорчээ.
URL: