УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх Тайванийн тагнуул байжээ
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Ханджавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.
З.Ханджав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна
.Эрүүгийн хуулийн 79.1
З.Ханджав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн намтар
Дээрх мэдээллээс гадна ноцтой мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Ханджавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон тухай юм. Саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татаж, эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар яригдаж байгаа нь үнэн бол юу болох вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээж байна.
У.Жанцан
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эх орныхоо эсрэг санаа бодолтой хүнийг өршөөх гэж үү. Урвагчид эх орон байхгүй. Тайванчууд хэрэгтэй бол худалдаж авна биз.
zgr l tsaash ni haruul mgl neg metiin huneer dutagdui oshoo tsaana ni tsaash haruulah bas bus humuus bgaa shuu!!!!!”"”"”"”"”"